-Тэмцээнд оролцож байгаа сэтгэгдэл?
-Үнэхээр гайхалтай байна. Сэтгэлд хүрэхүйц маш сайхан тэмцээн болж байна
-Камертон-2 шоунд яагаад оролцохоор болов?
-Багаасаа дуулах мөн дуу сонсох дуртай байсан учраас өөрийнхөө дуучин болох хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн.
-Тэмцээнд оролцох хугацаанд хамгийн сайхан дурсамжтай үе?
-2-р шатанд өөрийгөө нээж харуулж чадсандаа баяртай байдаг. Мөн дуулсан дуундаа болоод дуулалтдаа сэтгэл хангалуун байгаа. Зарим хүмүүс миний дуулсан дууг сэрүүлгэндээ тавихын зэрэгцээ энэ дуугаа бүтнээр нь дуулаач ээ гэсэн саналыг тавьж байгаа.
-Хамгийн их тусалж дэмжиж байгаа хүмүүс?
-Манай гэр бүлийнхэн их дэмжиж байгаа. Мөн “Mongolian properties” компанийн гүйцэтгэх захирал Одко маш их тусалж дэмжиж байгаа. 2-р шатны шалгаруулалтын дараа манай багийг дэмжиж бэлтгэлийн байраар хангаж байсан. Энэ дашрамд “Баярлалаа” гэж хэлье.
-Бусад оролцогчдоос ялгарах чиний гол онцлог?
-Уянгалуулж дуулдаг.
-Шүтдэг хамтлаг?
-Камертон, Номин-Талст, мөн Youtube-ийн cover-уудыг сонсох дуртай.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл тавуулаа. Аав ээж, 2 дүүтэй, айлын том. Ээж тогооч, аав жолооч мэргэжилтэй. Одоогийн байдлаар тусдаа амьдарч байна.
-Хүүхэд насныхаа хамгийн сайхан дурсамжаас хуваалцаач?
-Би сүмийн хүмүүжлээр хүмүүжсэн. Бага байхдаа сүмийнхээ найрал дуундаа дуулаад л явж байвал жаргалтай байдаг байсан.
-Аав ээжийн чинь захиж хэлдэг үг?
-Айлын ууган хүүхэд учраас хоёр дүүдээ тусалж дэмжиж яваарай гэдэг.
-Одоо хэнтэй амьдардаг вэ?
-Их сургуулийн хоёр найзтайгаа 5 өрөө байранд амьдарч байна.
-Өөрийгөө тодорхойлбол?
-Би бол уянгын дуутай адилхан хүн.
-Тэмцээний гол өрсөлдөгч?
-Өрсөлдөгч нар олон байна. Ялангуяа Замбалгарав, Оргил нар маш хүчтэй өрсөлдөгчид.
-Энэ тэмцээнээс олсон хамгийн том ололт амжилт?
-Өмнө нь тэмцээн уралдаанд оролцоод хасагдаж байсан болохоор өөртөө итгэлгүй байсан. 2-р шатанд тэнцээд өөртөө итгэх итгэлийг олж авсан. 3-р шатнаасаа найз нөхдийн хүрээлэлтэй болсон.
-Найз охинтой юу?
-Байхгүй.
-Ямар охид таалагддаг вэ?
-Даруухан, цэвэрхэн.
-Хэр дурламтгай вэ?
-Дурламтгай. Хажуугаар өнгөрсөн охинд л дурлачихдаг.
-Охидод хандаж...
-Би үнэнч, халамж сайтай залуу шүү.
-Хэзээ хамгийн сүүлд үерхсэн бэ?
-Хоёр жилийн өмнө шинэ жилийн үеэр үерхсэн. 12-р сард төрсөн болохоор тэр сар тэр чигээрээ надад зориулагдсан юм шиг санагддаг. Тэр үеэр сэтгэлийн хөдөлгөөн дээд цэгтээ тулдаг.
-Хамгийн анхны үнсэлт?
-Хоёр жилийн өмнө.
-Болзоон дээр тохиолдож байсан хөгжилтэй явдал?
-2011 онд “Universe best songs”-т орж тэнцчихээд хоёр найзтайгаа явж байтал найз охин маань “Хичээл тарчихлаа, хүрээд ирээрэй” гэсэн. Би ч хоёр найзтайгаа цуг явж байснаа мартаад ухаан жолоогүй машинаа бариад явсан. Дараа нь буцаж очиж найз нараа очиж авсан . Дараа нь найзууд маань “Чи дурлахараа бүр солиорчих юм аа” гэсэн. Одоо тэр явдлыг байнга ярьдаг.
-Хэр их шоуддаг вэ?
-Надад тохирохгүй юм байна лээ. Ядраад л таардаг. Тиймээс шоуддаггүй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Би хүүхэлдэйн кино үзэх дуртай. Яагаад гэвэл ид шидтэй байдаг.
-Ид шидэнд итгэдэг юм уу?
-Амьдрал дээр ид шид бүтэх нь ховор шүү дээ. Харин Био энергид итгэдэг.
-Цаашдын зорилго?
-Мэргэжлээрээ дахин өөр оронд сурна.
.

Сэтгэгдэл ( 0 )