Тавантолгой дахь бүтэлгүйтэл

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Шинэ Засгийн газрын хэтэвч хоо сон байна. Тавантолгойн ордыг э дийн зас гийн эргэлтэд оруулалгүй гээр даван туулж буй 2012 оны улсын төсөв хүнд үетэйгээ зол гов. Ч.Улаан хүслэнт суудалдаа гурав дахиа суусан азтай улстөрч хэдий ч, 2013 оны төсвийг Тавантолгойгүйгээр төсөөлөх азгүй Сангийн сайд аж. 2009 оны төгсгөлд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш Зүүн Цанхийн уур хайд олборлолт, экспорт эхл үүлс нээс өөр амжилт Таван толгойд тэмдэглэгдээг үй. Баруун Цанхи гэж хөрөнгө оруулалтын хэлэлцээ нь бараа сураггүй нам гац сан, цонхны цаанаас долоох амтат мөхөөл дөс болж хувирлаа. Гэвч гарт баригдахгүй атал барж идэхгүй хоол болж хувирсан энэ ор доос монгол чууд ихийг хүлээсэн хэвээр. Монголын Засгийн газрууд сүүлийн зургаан жи лийн турш Баруун Цанхитай ноцолдсон хэр нь ст ратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ашиг лах хэлэлцээг огтхон ч хөдөлгөж чадсангүй. Хэлэл цээ өнгөрсөн хавраар тасалбар болж, сонгуулийн дүнд бий болсон УИХ, Засгийн газрын гарт энэ ордын эрх шилжээд байна.

2011 онд ОХУ-аар ахлуулсан Япон, Солонгосын компаниудын нэгдэл өөрт ногдсон 18 хувиа чамласнаар Монгол Улсын Засгийн газар ОХУ, АНУ, БНХАУ-ын талтай нүүр тулсан ярилцлагад дахин суусан. Хувь хэмжээгээ нэмүүлэх гэсэн Орос, Япон, Солонгосын хамтралын хүчин чармайлтын хариуд АНУ-ын “Пибоди Энержи” 24 хувиасаа, БНХАУ-ын “Шинхуа Энержи” 40 хувиасаа оросуудад тийм ч хялбар тавьж өгөхгүй байсаар хэлэлцээ мухардсан билээ. Ийнхүү Тавантолгой төслийг том зургаар нь харж хөдөлгөөнд оруулах гэсэн Засгийн газрын нүүдэл Цанхийн баруунтай царцаж хоцорсон түүхтэй. Энэ түүхийг гарын арван хуруу шигээ сайн мэдэх хүн шинэ Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллах болсон нь Тавантолгойн зол байж ч мэдэх юм. Н.Алтанхуяг өмнөх Засгийн газарт Тэргүүн шадар сайдын алба хашиж байхдаа Засгийн газрын Ажлын хэсгийг ахлан Монголын талыг төлөөлөн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ явуулж байв.

1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний 65 хувь нь коксжих нүүрс бүхий Баруун Цанхиас улсын төсөвт орж ирэх мөнгийг үл тоомсорлох Ерөнхий сайд ховорхон биз. Гэвч Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар Баруун Цанхид хөрөнгө оруулахаар хэлэлцэж асан талуудыг Монголд дахин урих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өдгөө Засгийн газрын өмнө Баруун Цанхийг яаралтай ашиглах, бас болгоомжтой хандах гэсэн хоёр өөр шалтгаан мөргөлдөж байгаа болов уу. Яагаад яарах хэрэгтэй юм гэвэл, Зүүн Цанхийн нэг сая тоннын экспортод найдан, Баруун Цанхийг алгуурлавал Баруун Цанхигүйгээр Тавантолгойд том зураг зурах боломж гарахгүй, бид Тавантолгойгоо өдөр бүр томоор нь алдаж байгаа хэрэг. Цахилгаан станц, төмөр зам, аж үйлдвэрийн парк, усны хэрэглээ, хот суурингийн бүтээн байгуулалт гээд Баруун Цанхи өмнийн говийн хөгжлийн гол зангилаа болон дуншиж байгаа учраас Засгийн газар шалавламаар л байгаа, мэдээж. Энэ цаг үе дэлхийн эдийн засгийн хямралтай нүүр тулсан эгзэгтэй нөхцөлийг туулж буй.

Бодит эрсдэл дэлхийн зах дээрх нүүрсний үнэ, Хятадын үйлдвэрлэлд ажиглагдаад эхэллээ. Нүүрсний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахин буурсан, 2012 онд Хятадын үйлдвэрлэлийн индекс аажим буурсаар, сүүлийн гурван сар дараалан анх удаа 50 хувиас доош үзүүлэлтийг мөргөв. БНХАУ-д үйлдвэрлэл буурснаар манай улсаас авдаг нүүрс, зэсийн хэмжээ буурах эрсдэл бий болоод байгаа ийм ашиггүй үед Засгийн газар Тавантолгойн сэдвээс бэргэж байж ч мэднэ. Гэвч УИХ-ын сонгуулийн супер амлалтууд хараахан мартагдаагүй халуухан дээрээ байгаа энэ өдрүүдэд Тавантолгойн ирээдүйг эрсдэлтэй талаас нь харах сонирхол алга. Монголын Засгийн газраас Баруун Цанхид хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээ яагаад амжилтад хүрэлгүй мухардсаныг одоо бид бүгдээрээ мэднэ. Монголын Засгийн газар олон талын хөрөнгө оруулагчдын нэгдэл, илүү олон гарц, өргөн боломжийг Тавантолгойд хүлээсэн.

Юу нь ч буруу байх вэ. Гэхдээ тендерт тунасан Орос, Солонгос, Японы консорциум дээр Америк, Хятадын компаниудыг нэмж базах боломжгүй гэдгийг ойлгох цаг болжээ. Америк, Орос, Хятадын байр суурь, ялангуяа өөрсдийгөө нэг тал хэмээн хамтрал болж тендерт оролцсон ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгтгэл хийгээд түүний удирдлага доорх Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” компаниуд болон БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан 11 компани өөр хоорондоо үг хэлээ олохгүй учраас Монголын Засгийн газар хугацаа дэмий алдаж, өнөөгийн санхүү, эдийн засгийн эрсдэлтэй нүүр туллаа. Угтаа энэ нь хөрөнгө оруулагчдын бүтэлгүйтэл бус, зургаан тивийн зургаан компаниас тунасан гурвыг хооронд нь хүчээр “гэрлүүлж”, олон улсын нэг консорциум үүсгэх гэсэн Монгол Улсын бүтэлгүйтэл байлаа. Монголын тал Тавантолгойн тендерийг буцаах хэрэгтэй. Одоо тоглоомын дүрмээ шинээр боловсруулахаас өөр арга үлдсэнгүй. Гарц нь “Эрдэнэс Тавантолгой” компани байж болохгүй гэх газаргүй. Гагцхүү энэ компанийг олон улсын санхүүгийн зах зээлд гаргахын тулд шилдэг боловсон хүчнээр “цус сэлбэн”, хөрөнгийн биржид IPO-г нь гаргахад улс төрийн дэмжлэг үзүүлбэл шинэчлэлийн Засгийн газраас Тавантолгойн төсөлд хийх хамгийн том ажил болж мэднэ. Шинэ Засгийн газар өөрөө “Эрдэнэс Тавантолгой”-н ханшийн нүүр царай болохын тулд улс төрийн хувьд тогтвортой байж, уян хатан хуулийн орчныг гадаадын санхүүгийн зах зээлд амлаж чадах ёстой болно.

Б.Энхцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top