2013 оноос зэсийн олборлолт 233 мянган тоннд хүрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Одоогоос хоёр сарын өмнө "The Economist" сэтгүүлд "Эрдэс баялгийн тэсрэлт болж буй Монгол Улсад уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ" хэмээн бичиж байв. Мөн "Economist Intelligence Unit" судалгааны байгууллагаас энэ онд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөх 10 орныг жагсаахад Монгол Улс хоёрдугаарт оржээ.
Манай улс энэ онд зэсээс 580, нүүрснээс 920 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ хэмээн төлөвлөсөн байна.
Хоёр жилийн өмнө уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсантай харьцуулбал дээрх дүн маш өндөр үзүүлэлт юм.
Татварын орлогыг бүрдүүлэх гол эрдэс баялаг бол нүүрс, дараагаар нь зэс. Нүүрсний хувьд дэд бүтцийн асуудал шийдэгдсэнээр экспорт эрс өсөх төлөвтэй байгаа билээ. Харин Оюутолгойн олборлолт нэмэгдсэнээр зэсийн олборлолт эрс өсөх төлөвтэй байгааг албаны эх сурвалж мэдээлж байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн түүхий эдийн экспорт нь ашигт малтмалын экспортын 92, нийт экспортын 83 хувийг тус тус эзэлж байна.
АМГ-ын мэдээллээр 2013 оноос манай улсын зэсийн олборлолт 233 мянган тоннд хүрэх гэнэ. Үүнээс 111 мянган тонн нь Оюутолгойгоос олборлосон зэс байх аж. Харин Эрдэнэтээс 122 мянган тонн зэс олборлоно. Ерөнхийдеө Эрдэнэтээс олборлох зэсийн хэмжээ 120-130 мянган тоннд хэлбэлзэж ирсэн. Цаашид энэ дүнгээс нэг их хэлбэлзэхгүй төлөвтэй байна.
Улсын хэмжээнд зэсийн олборлолт 2015 оноос 396 мянган тоннд хүрэх төлөв бий аж. Үүнээс 205 мянган тонн нь Оюутолгойд ногдож буй юм. Мөн Цагаан суваргын ордыг ашиглаж эхэлснээр 2015 онд тус ордоос 50 мянган тонн зэс олборлоно. Улмаар улсын хэмжээнд зэсийн олборлолт 2020 он гэхэд 980 мянган тоннд хүрэх гэнэ. Энэ нь зэсийн олборлолт өнөөгийн түвшингээс 6 дахин өснө гэсэн үг. Үүний 775 мянган тонныг Оюутолгой дангаар үйлдвэрлэх аж.
Харин Цагаан суваргаас 70 мянга, Эрдэнэтээс 135 мянган тонныг олборлохоор байна.
Дашрамд сануулахад, манай улсын зэсийн таамаг нөөц 1.2 тэрбум, баталгаат нөөц 36.3 сая тонн байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт улам бүр өсөх төлөв ажиглагдаж буй бөгөөд Хятад дахь хайлуулах үйлдвэрийн хүчин чадал хоёр сая тонноор нэмэгдсэнээр 2020 он гэхэд баяжмалын зах зээлд 2.5 сая тонн зэсийн хомсдол үүснэ хэмээн судлаачид таамаглаж байгаа юм.
Гэвч харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын төсөв улайлаа гэх мэдээлэл цацагдах болсон нь иргэдийг багагүй бачимдуулж байна.
Дэлхийн банкнаас ч 2012 оны төсвийн төсөлд төсвийн тэлэлт үргэлжилж, нийт зарлага 74 хувиар (үндсэндээ цалин хөлс, нийгмийн зориулалттай шилжүүлэг) өсөх тооцоо хийгдсэнийг, нэрлэсэн дүнгээр нь авч үзвэл 2012 оны төсвийн төсөлд тусгасан нийт зарлага нь 2010 оны түвшингээс хоёр дахин их, мөн оны ДНБ-с ялимгүй доогуур хэмжээнд байгааг сануулсаар байгаа билээ.
Сангийн сайдын хэлснээр манай улс санхүүгийн амаргүй нөхцөлд оржээ. Дэлхийн эдийн засгийн хямралын давалгаа тодорхой бүс нутгуудад нүүрлэж, ялангуяа манай хоёр хөршийн байдал хүндхэн байгаа нь эрчимтэй нөлөөлжээ. Хамгийн наад зах нь стратегийн гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ унаж байгаа нь таагүй нөхцөл байдал. Дээр нь сонгуулийн жилийн төсөв нэлээд данхайснаас үүдэн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 орчим их наяд төгрөгөөр тасалджээ. Ялангуяа улсын төсөв туйлын амаргүй, "Хүний хөгжил" сан хүнд байдалд орж, улмаар төсөвт нэлээд хэмжээний өр үүсчээ. Ялангуяа "Хүний хөгжил" сангийн орлого бүрдээгүй, иргэдэд өгөх ёстой хуулиар тодорхойлогдсон санхүүжилт хийгдээгүй. Монголбанкиас 220 тэрбум төгрөгийн богино хугацаатай, Энэ ондоо багтааж төлөх нөхцөлтэй зээл авсан байна. Иймд төсвийн орлого бүрдүүлэх амаргүй ачаалал бий болж, Улсын төсвийн өр 750 орчим тэрбум төгрөгт хүрчээ.
Стратегийн гол бүтээгдэхүүн зэсийн үнэ л гэхэд дөрөвдүгээр сараас эхлэн эрчимтэй буурч байна. Одоогоор 67 шатлалаар буурч өнөөдрийн байдлаар тонн зэсийн үнэ 7600 ам.доллар болоод байна.
Ер нь, дэлхийн зах зээл дээрх зэс, зэсийн баяжмалын гол орэглэгч бол Ази. түүнд дотроо БНХАУ хамгийн ихээр хэрэглэдэг.
Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдац өнеөд-рийнхтэй адип зогсонги байдалд орох эсвэл бүр буураад эхэлбэл дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт даган буурах нь гарцаагүй. Тиймээс бид урд хөршийн маань эдийн засгийн есөлтийн хурдац битгий буураасай гэж залбирахаас өөр аргагүй.
Манай эдийн засагт хямрал олон чиглэлээр мэдрэгдэж байгаа юм. Экспортын бүтээгдэхүүний орлого унаж, үүнийгээ дагаад импорт нэмэгдсээр байгаа би-лээ. Зайлшгүй хийгдэх шаардлагатай санхүүжилтүүд хийгдэхгүй байгаатай холбоотойгоор бидэнд хэрэглээгээ хязгаарлах, бүсээ чангалах шаардлага тулгарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top