2012 оны байдлаар дэлхийн 71 улсын хэмжээнд 1176 ордод 7,096,600.00 тонн ураны нөөц тогтоогдоод байна. Ураны нөөцөөр Австрали, Казакстан, Канад, ОХУ, Нигер, Намиби, Өмнөд Африк, Украйн, АНУ, Хятад зэрэг улсууд тэргүүлж байгаа ба Монгол улс 75.2 тонн нөөцтэйгээр эхний 16-д жагсаж байна.
2010 онд дэлхийн хэмээнд ураны хайгуулд 2,075,531.00 мянган ам доллар зарцуулсан бөгөөд, 2011 оны 1,839,943.00 мянган ам долларийг хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөгдсөн ба гүйцэтгэл эцсийн байдлаар /Олон Улсын Атомын Энергийн агентлагын тайлан, 2011 он/ гараагүй байна. 2012 оны хайгуулын ажлын гүйцэтгэл 2013 онд эцэслэн гарна.
2011 онд дэлхийн хэмжээнд 54,610.00 тонн уран олборлосон ба өмнөх жилийн олборлолтоос бага зэрэг багассан үзүүлэлттэй байна. Уран олборлох ажлыг 11 улс явуулснаас Казахстан, Канад, Австрали, Нигер, Намиб зэрэг улсууд тэргүүлсэн.
Ураны зах зээл дэх эрэлт, цаашдын чиг хандлага
Одоогийн байдлаар ураныг эрчим хүч гаргаж авахад өргөн хэрэглэж байна. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 14 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авч байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг паунд уран 50-70 /1 кг металл ураны үнэ 129.98-181.98 ам. доллар/ ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө нэг паунд уран 136-138 ам.долларт хүрч байсныг ураны оргил үе гэж хэлж болно. Эдийн засгийн өсөлттэй байдал, зах зээл дээр ураны эрэлт ихссэнтэй уялдаж 2005-2008 онуудад ураны үнэ өсөлттэй байсан бөгөөд 2008 оны сүүлээс ураны үнэ унаж 2011 оныг хүртэл тогтвортой байсан.
2011оны 03 сард Японд болсон Фүкүшимагийн ослоос шалтгаалан зэх зээл дээр ураны үнэ унасан. Ураны үнэ унасан үндсэн шалтгаан нь дэлхийн улс орнууд дээрх ослын дараа цөмийн эрчим хүчний бодлогтоо өөрчилсөн, зарим орнууд цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоосон зэргээс үүдэлтэй. Өнөөдрийн байдлаар нэг паунд ураны ислийн (U3O8) үнэ 47 буюу 1 кг ураны үнэ 122.1 ам доллар байна.
Цаашид ураны үнэ өсөх хандлагатай байгаа ба хэдхэн жилийн дараа одоогийн ханшнаасаа хэд дахин өснө гэж эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд тооцоолж байна. Ураны үнэ 2020 он хүртэл өсөлттөй байхаар холбогдох судалгаануудад тусгагдсан.
Өнөөгийн байдлаар дэлхий дээр өөр өөр хүчийн чадалтай 440 цөмийн реактор ажиллаж байгаа ба бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж байгаа 61 реактор, санхүүжилт нь шийдэгдэж барих шийдвэр гарч, ойрын 8-10 жилд барьж дуусгах 158 реактор, төсөл, хөтөлбөр, талбайн сонголт хийгдсэн ойрын 15 жилийн ашиглалтанд оруулахаар 326 цөмийн реактор төлөвлөгдсөн.
Дэлхийн зах зээл дэх ураны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын хувьд эрэлт, нийлүүлэлт тогтмол өсөж байгаа бөгөөд энэ үзүүлэлт цаашид хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Эрэлт өсөж байгаа үндсэн шалтгаан нь дэлхийн улс орнууд цөмийн цахилгаан станц барьж байгуулах ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байгаатай холбоотой. Зах зээл дээрх ураны үнийн өөрчлөлт савалгаа багатай харьцангүй тогтвортой байх, цаашид ураны үнэ аажим нэмэгдэх талаар олон улсын судалгааны төвүүд гаргаж байна. Ураны үнэ ойрын жилүүдэд тогтвортой байх цаашид аажим өсөн нэмэгдэх үндсэн шалтгаанууд дараах байдлаар тайлбарлагдаж байна. Үүнд:
Мэдээллийн эх үүсвэр:
Сэтгэгдэл ( 0 )