Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ингэний айрагны баяр” энэ жил 2-р сарын 1, 2-нд Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 6/5 тогтоолыг хэрэгжүүлэх, хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын өмнө үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхгүйгээр орон нутгийн хэрэглэгчид нийлүүлэгчдийг зах зэээлд шууд холбох замаар сүү, цагаан идээ, бусад хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг дээшлүүлэх арга хэмжээг сурталчлах зорилгоор уг арга хэмжээ зохион байгуулагдана.
Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээний үеэр тэмээний уралдаан тохиодог байсан бол энэ удаад зөвхөн тэмээний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм байна. Учир нь сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэдэд цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг олгож байгаа юм байна. Энэ удаагийн “Ингэний айрагны баяр”-ыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, Даланзадгад сумын ЗДТГ, “Мерси кор” олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, аймгийн Биеийн тамир спортын газар нар хамтран зохион байгуулах юм байна
Сэтгэгдэл ( 0 )