Coal Mongolia: Сайд асан Д.Зоригт уригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

“COAL MONGOLIA-2013” чуулганы эхний өдрийн арга хэмжээний хүрээнд “Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр:

- Монголын уул уурхайн салбар дахь хууль эрхзүйн орчин

- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал

-Хуулийн төслийн гол онцлох зүйлс болон өөрчлөлтүүд

-Хуулийн төслийн нийгэм, эдийн засгийн нөлөө

-Хуулийн төслийг сайжруулах шаардлага

-Хуулийн төслийг цаашид сайжруулахад шаардлагатай өөрчлөлтүүд болон нэмэлтүүд зэрэг асуудлаар хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг танилцуулаад байна. Хэлэлцүүлэгт МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, “ Монголын Алт” компанийн Үйлдвэрлэл төслийн хэрэгжилт эрхэлсэн Дэд Ерөнхийлөгч Техникийн ухааны доктор Г.Цогт, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, Монголын Бизнесийн Зөвлөлийн хуулийн зөвлөлийн дэд дарга МахониЛиото компанийн партнер Жей Лиотта, “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран, “Гложекс Холдинг”-ийн Ерөнхийлөгч Л.Наранбаатар нарын эрхмүүд уригдаж ирсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top