Coal Mongolia: Техник технологийн талаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

"COAL MONGOLIA-2013” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалт хоёр дахь өдрөө Улаанбаатарт үргэлжилж байна. Тус чуулганд оролцож байгаа улс орнуудын төлөөлөгчдийг нэрлэвэл:

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Ван Шаолун, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Шимизү Такэнори, АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок нар оролцож байна.

Өнөөдрийн арга хэмжээний эхэнд Эрчим хүчний Дэд сайд Д.Доржпүрэв, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, Төмөр замын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар, Дэлхийн банкны уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар, Уорли Парсонс компанийн Азийн бүс болон БНХАУ дахь бизнес хөгжлийг хариуцсан захирал Рой Пийрсон нар тус тус илтгэл тавиад байна.

Чуулганы Зургадугаар хэсэг Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи сэдвийн хүрээнд өрнөж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top