Бичил уурхайн Үндэсний форум болно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор маргааш буюу 2 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны Ардын Их хурлын танхимд бичил уурхайн ээлжит Үндэсний форумыг Тогтвортой бичил уурхай төслөөс зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн форум нь орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр томилогдсон бичил уурхай бүхий аймаг, сумдын Засаг дарга нарт бичил уурхайн хүчин төгөлдөр хууль тогтоомжийг танилцуулах, хувиараа ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн хэлбэрт оруулахад орон нутгийн удирдлага, албаны хүмүүсийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Тус форумд бичил уурхай бүхий аймаг сумдын Засаг дарга нараас гадна Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, холбогдох төр захиргааны болон иргэний нийгмийн байгууллага, бичил уурхайчдын төлөөлөл оролцох юм байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон нутагт бичил уурхайн холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар олон аймаг, сумдын засаг дарга нар олигтой санаачлагатай ажиллаагүй, хууль хэрэгжүүлэх сахилга хангалтгүй байгаагийн улмаас орон нутагт хууль бус үйл ажиллагаа байсаар байна. Орон нутгийн удирдлага хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулахад чухал үүрэг гүйцэтгэхээр журамласан байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top