МАХН, Шударга ёс эвслийнхэн баруун бүсийг зорилоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 02

МАХН, Шударга ёс эвсэл “Шударга ёсны аян-2013”-ыг говийн болон зүүн бүсийн аймгуудад амжилттай зохион байгуулсан. Тэгвэл аяны хүрээнд энэ удаад Баруун бүсийн их хуралдайг хийхээр Ховд аймаг руу хөлгийн жолоо залжээ. Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга С.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, П.Ангараг, О.Лхагвацэдэн нар энэ хуралдайд оролцох бөгөөд Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчид очиж, үзэл бодлоо илэрхийлэх юм.

Өмнө нь уул уурхайн томоохон асуудлуудын төв цэг болсон говийн бүсийн их хуралдайгаас баялгийнхаа эзэн бус барлаг нь болчихоод байгаа ард түмнийхээ санаа бодлыг хуваалцаж, гарах гарц, авралын замыг хамтдаа хайж, тодорхой шийдвэрт хүрч байсан. Тэгвэл зүүн бүсийн их хуралдайгаас хязгаар нутгийн иргэдийн өмнө тулгамдаад буй олон арван асуудлыг хэлэлцсэний дээр Дорнод аймгийн Халх гол сумын малчдыг анхаарлын төвд авч, өдгөө Засгийн газраас 97 сая төгрөгийн зайлшгүй тусламжийг үзүүлэхээр болсон юм.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top