Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Online PR agency, Яindaa.mn сайт хамтран нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар Онлайн Парламент, Онлайн Засгийн газар  байгуулах гэж байгаа билээ. Онлайн парламент нь 33 тойргоос бүрдсэн 33 төлөөлөгчтэй байх бөгөөд 30 нь Монгол улсын 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл байх юм. Яг одоогийн байдлаар 33 тойрогт нийт 430 гаруй хүн нэр дэвшээд байгаагаас 368 нь эрэгтэй, 63 нь эмэгтэй төлөөлөгч нэр дэвшиж байгаа аж. Тойргуудад ихэвчлэн өрсөлдөөн ихтэй байх нь. Учир нь ихэнх тойрогт 10-аас дээш хүн нэр дэвшиж байгаа бөгөөд нийслэлийн хэд хэдэн тойрогт цусгүй тулаан болох шинж байна. Тодруулбал Чингэлтэй дүүрэгт 25, Сүхбаатарт 28, Баянголд 29, Сонгинохайрханд 32 нэр дэвшигч байгаа бол хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүрэгт 37 нэр дэвшигч одоогийн байдлаар нэр дэвшээд байна. Харин Төв, Дорноговь, Хөвсгөл, Хэнтий, Увс, Орхон зэрэг аймгуудад нэр дэвшигчид цөөн байгаа тул нэр дэвшихээр сонирхож байгаа хүмүүст боломж байгааг дуулгахад илүүдэхгүй бизээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eserguu(46.134.149.81) 2013 оны 04 сарын 03

Ene odoo hend heregtei ym zugeer darga uls bolchih ym baina da hedhen hun amtai uls snivsnig

0  |  0
ddd(182.160.55.118) 2013 оны 04 сарын 03

haha hiih yumaa olj yavsan yumnuud

0  |  0
Eenee(5.28.86.81) 2013 оны 04 сарын 03

Uur ***lguur tavih heregtei yum bishuuu

0  |  0
111(94.86.67.62) 2013 оны 04 сарын 03

N**aih Bagnuur Bagahangai gesen 3 toirgiig negtgevel yasan ym bee? niileed 10 ch hurehgui hun devshsen bn shuu de

0  |  0
Top