Хариуцлага хүлээх ёстой хүмүүсийг 6000 цагдаа дайчлан баривчлахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Элбэг хангалуун амьдарч болох байгалийн үнэт баялагаа харийнханд алдчихаад өөрсдөө утаан манан дундаа дутуу гуцуу амьдарч, шударга бусын өмнө сөгдөж ханасан Монгол орны Баруун бүсийнхэн юунаас ч айхгүй байгаагаа “Шударга ёсны аян 2013” их хуралдайн үеэр хэллээ. Шударга ёсны их хуралдайд оролцохоор Баруун таван аймгаас хэдэн зуугаараа ирсэн иргэд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын Нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, П.Ангараг нартай санал олилцож ярилцсан байна.

Шударга ёсоор ангаж байгаа Монголын ард түмний төлөөлөл болсон иргэд газар шороондоо эзэн суухыг юу юунаас илүүтэй хүсч байгаагаа хуралдайн үеэр илэрхийлж байлаа. Үүний хариулт болгож Шадар сайд Д.Тэрбишдагва “Бид юу түрүүн 3 муухайгаасаа салах хэрэгтэй. Ажилгүйдэл, ядуурал, үр хүүхдүүддээ өртэй ирээдүй бэлэглэх гэж байгаа энэ асуудлыг цэглэж чадвал бид сайхан амьдарч болно. Мэдээж энэ бүхний ард шударга бус, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, газар шороог минь биднээс булааж байгаа асуудал байгаа. Тиймээс бид 3 муухайгаас салж, шударга ёсыг тогтоож чадвал бидний ирээдүй гэрэлтэй байна” гэсэн юм. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог “Монголчууд бид хоолгүй, өлөн хоосон байхыг тэвчиж чадах ч шударга бусыг тэвчиж чаддаггүй ард түмэн. Бид өөрийнхөө баялагийг мэдэх эрхгүй болоод, өвөг дээдсийн минь амь насаараа хамгаалж, өвлүүлэн үлдээсэн газар шороог харийнханд алдах үе ирээд байна. Байдал ийм байхад хилээ манаж, эх орныхоо төлөө зүтгээд ч яах юм билээ гэсэн бодол төрөх болсоныг нуух юун. Хууль бус лиценз, харийнхантай хийсэн гэрээг би эсэргүүцэж, тэмцэж явсан хүн. Бидний хэдэн тооно алтыг гадаад руу гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ. Бидний ирээдүйг балласан энэ гэрээг хийсэн хүмүүс өнөөдөр хахуулд авсан мөнгөөрөө гадаадад тансаг амьдарч байна” гэлээ.

Их хуралдайд ирсэн иргэдийн дийлэнх нь жинхэнэ шударга ёсыг бид хэрхэн тогтоож чадах вэ гэсэн асуултыг асууж байсан. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 600 цагдаа дайчлан баривчилсан шигээ Оюутолгой, Тавантолгой, газар шороо, байгалийн баялагийг минь биднээс булаасан нэр бүхий хүмүүсийг 6000 цагдаа дайчлан баривчилах хэрэгтэй хэмээн уриалж байсан юм. Мөн Увс аймгийн иргэн Хөхөө “Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос нэг зүйлийг асууя. Та үнэхээр Монгол эр хүн мөн үү. Үнэхээр Монгол эр хүн юм бол Н.Энхбаярыг гаргаж ирээд шударгаар өрсөлд. Тэгэх юм бол бид таныг жинхэнэ шударга Монгол эр хүн юм байна гэж итгэнэ” гэсэн юм. үүнийг нь хүмүүс ч дэмжиж Н.Энхбаярыг хийгээгүй хэргийнх төлөө Ерөнхийлөгчийн сонгуулиас болж барьж хорьж байгаа бол шударгаар өрсөлдөж тэр хүнийг суллах хэрэгтэйг нэгэн дуугаар уриалжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(182.160.0.153) 2013 оны 04 сарын 05

махн м****нууд. шоронгын хоригдлын үгээр амьтан болж явах гэж....

0  |  0
boliovhee(182.160.17.196) 2013 оны 04 сарын 04

shudarga yos gedeg ug mahn iin umch bn ug yumuu h****aa yum odoo bolil doo tanar

0  |  0
eh oronch (202.179.7.6) 2013 оны 04 сарын 04

door bichsen hun *****giin nohoi bna elbegdorj ****** nohoi mongoliig unendee samarch bna daa.

0  |  0
kkk(65.49.14.82) 2013 оны 04 сарын 03

neereee heleh muu ug **ga

0  |  0
ZOCHIN(203.91.117.4) 2013 оны 04 сарын 03

200 TSAGDAAG 600 BOLGOJ YRIH UM.EDNII UGEND ITGEHED BERH UM BNA.YL ABSAN HUNIIG URSULDUULEH TUHAI YRIH NI BUR GAIHALTAI TA NAR ERUULUU .

0  |  0
дэмжиж байна(91.188.57.174) 2013 оны 04 сарын 03

ее хе зев зев...цаг хугацаа ****даад байх юм...****ь хэдийн ингэх байсан.

0  |  0
Top