Цөмийн Энергийн Газрын дарга асан С.Энхбатыг Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон билээ. Тэгвэл С.Энхбат Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.
Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Эмир А.Ж.Аль-Сабахт уламжилж, найрсаг харилцаатай Кувейт Улсад Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Эрхэм Дээд Эмир жил бүр Монгол оронд зочилж байгаад талархал илэрхийлж, Монгол, Кувейтийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Итгэмжлэх жуух бичиг барихад кувейтийн талаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Аль-Халид Аль-Хамад Аль-Сабах, Эмирийн Ордон, ГХЯ-ны холбогдох албаны хүмүүс, манай талаас ЭСЯ-ны дипломат ажилтнууд байлцлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Эрдэмтэн хүн байж ****иа марзан юм. Дипломат хүн шиг байл даа. Одоо чинь 13 дугаар зуун биш шүү дээ. Нэг улсын төрийн т**********нтэй уулзаж байж хутга мэс зүүчихсэн орохоосоо ичдэггүй юм байх даа. Энэ дайны ёс журам ухаардаггүй төрийн хүн байх ч гэж дээ. Монголын ураныг арабын эмератад гаргах нууц да****гавартай очсон ч байж мэдэх юм шүү. Очиж очиж Энхбатыг Эмератад томилсон нь ихэд сэжиг бүхий санагдах юм.
ЭНЭ ЛУЙВАРЧИН ТОМИЛЧИХСОН ЮМ УУ МАНАЙ ЭЛБЭГДОРЖИЙН ШУДАРГА ЁС ИЙМ ДЭЭ
Хэт хутгаа буулгах ёстой. Ёс ****дажээ.