Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өнөөдөр Австрали Улсаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод суух Ерөнхий консул Тони Р. Берчиллийг хүлээн авч уулзан Консулын экзекватурыг нь гардуулав. Уг ёслолын арга хэмжээний дараа Дэд сайд Д.Ганхуяг, Ерөнхий консул Тони Р. Берчилл нар хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Дэд сайд Д.Ганхуяг шинээр томилогдож буй Ерөнхий консулд ажлын амжилт хүсэв.
Сэтгэгдэл ( 0 )