Швейцарийн банкин дахь дансанд чинь 1 сая ам.доллар орсон жил, сар, өдрийг хэлээч?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

С.Баярцогт эрхэм ямар ч байсан Швейцарийн банкин дахь дансаа хүлээн зөвшөөрлөө. Харин мөнгөний хэмжээний тухайд нэг сая ам.доллар бус 1,6 мянган евро буюу монгол мөнгөөр 2,9 сая төгрөг байгаа гэв. Түүний хэлснээр энэ мөнгийг анх 2008 оны тавдугаар сард найзуудтайгаа хамтран хувьцааны бизнес хийх зорилгоор төвлөрүүлсэн боловч тухайн жил санхүүгийн хямрал гарч энэ бизнесийг орхисон. Харин  дансанд нь гурван сая төгрөг байгаа хэвээрээ гэлээ. Мөн энэ мөнгийг Хөрөнгө орлогын мэдүүлгийн орлого гэсэн хэсэгт оруулсан гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр түүний алдаа нь өөрийнх нь хэлж буйгаар “Legend Plus Capital Ltd” компанийнхаа нэрийг дурдаагүйд л байгаа бололтой. Тэрээр энэ тухайгаа “миний алдаа” хэмээн тодотгон өгүүлж буй бөгөөд бусдынх нь тухайд магадгүй “цэвэр” гүйцэтгэсэн ч байж болохоор зүйлийг тэр ярьж байгааг тодотгох нь зөв болов уу. Учир нь 3 сая монгол төгрөгтэй тэнцэх евро байгаа гэх тэр дансанд нь хамгийн ихдээ нэг сая ам.доллар байсан гэдгийг тэр өөрөө хэлсэн юм. Түүний хэлж буйгаар “...Анх найзууд нь нийлж тийм хэмжээний мөнгө төвлөрүүлсэн. Тэр үүднээс нь нэг сая ам.доллар гэж мэдээлсэн байх. Одоо бол тийм мөнгө байхгүй.” гэсэн. Тэгэхээр энд анхаарал татаад байгаа нэг зүйл нь тэр найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр төвлөрүүлсэн мөнгө нь 1,6 мянган евро юм уу, эсхүл 1 сая ам.доллар юм уу, хэрэв дансанд нь хамгийн ихдээ 1 сая ам.доллар орж байсан юм бол тэр үе нь яг хэзээ юм бэ. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө юм уу, дараа нь юм уу гэхчлэн асуултууд гарч ирж байна. Өөрөө хэлэхдээ бол “энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэж байна. Тэгэхдээ данс нээсэн цаг хугацааг энд  яриад байгаа юм. Мэдээж дансыг бол тэрнээс өмнө 1.6 мянган ёвротой нээсэн байж болно. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны нөхдүүдийн гаргаж тавиад дуулиан дэгдээгээд байгаа 1 сая ам.долларын асуудал харин яг хэзээ нь вэ гэдгийг үнэндээ өнөөдрийн тухайд бид баталгаажуулж чадахгүй гэдгийг эрхэм Дэд дарга маань мэдэж байгаа. Тиймээс ч ийм чулуу хөөлгөх маягийн зүйлийг яриад сууж байхыг үгүйсгэх аргагүй юм.

Оюутолгойн гэрээг батлахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн гурван сайдын нэгнийх нь хувиар түүнээс “Хөрөнгө оруулалтын гэрээг батлахад хүч хөдөлмөрөө зориулсан сайд нар болон яамны ажилтнуудад ямар нэгэн урамшуулал олгогдох эсэх талаар асуухад:  

-Үгүй. Бид  хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласны төлөө ямар нэгэн урамшуулал авахгүй. Харин хөрөнгө оруулагч талынхан “Бид асар өндөр үнэтэй эдийн засагч, хуульчдыг зөвхөн энэ ажилд зориулж хөлслөн ажиллуулж байгаа. Харин танай талынхан дандаа төрийн албан хаагчид байна”  гэж гайхаж байсан” хэмээн хариулсан байдаг юм билээ. Тэгэхээр хөөрхий үнэхээр ч бор зүрхээрээ зүтгээд ширхэг ч долларын шан аваагүй ч байж болох л доо.

Гэхдээ гадагшилж байгаа мэдээллүүд нь тэгж уян зөөлнөөр харах боломжийг олгохгүй байгаа юм. Түүний хэлж буйгаар гол алдаа нь болчихоод байгаа  “Legend Plus Capital Ltd” компаниа нууснаа ч зөвтгөж мэдэхээр байна. Тэр хэлэхдээ  оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгож байгаа бүсэд байгуулагдан үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийг хэлдэг. Тиймээс энэхүү компанийхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэсэн тайлбар хийж байна.

Ер нь бол нэг талаас үнэн л дээ. Оффшор компани гэж татварын диваажин буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгож байгаа бүсэд байгуулагдан үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийг хэлдэг. Олон улсын валютын сангаас гаргасан албан ёсны жагсаалтад дурдсанчлан өнөөдрийн байдлаар нийт 56 улсыг энэ төрлийн бүсэд хамруулан авч үздэг байна. Оффшор компанийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд ашиглах магадлал өндөр гэж үздэг ч  энэ төрлийн компаниар дамжуулан бизнесийн үйл ажиллагаа эрхлэх нь олон улсын худалдаа эрхлэх, хөрөнгө хамгаалах болон нууцлалыг хадгалах, татварын таатай орчинд ажиллах хамгийн оновчтой шийдлийн нэг хэвээрээ байгаа гэдгийг мэргэжилтүүд хэлж байгаа юм.

Гэхдээ Монгол Улсын хууль дүрэм бизнесийн эрх ашгаас дээр тавигдах ёстой нь тодорхой юм. Тэрчлэн төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн түүний хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанийнхаа тухай тусгаагүй нь хариуцлага хүлээх ёстой субьект гэдгийг нь тодорхой болгон өгч байгаа юм. УИХ-ын Дэд дарга ч өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа тул УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлтээ уламжлаад байгаа гэж байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүд түүнийг шүүж таарах нь. Тэрээр ч асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж байна. Ер нь бол асуудал шийдвэрлэгдэхээс өмнө Швейцарийн банкин дахь дансандаа  1 сая ам.доллар орсон жил, сар, өдрийг тодорхой болгочихвол зүгээр байгаа юм. Ямартай ч “Мэйжор Бритиш файнэншиал индастри”,  “Олон улсын эрэн сурвалжлах холбоо” хамтран гадаадад мөнгө, компаниа байршуулсан эрх мэдэлтнүүдийн санхүүгийн мэдээллийг дэлгэж байгаагийн дотор манай нэр бүхий эрхэм ийнхүү тодроод гараад ирлээ. Харин манай нөхдүүд дотооддоо хэрхэн шийдвэрлэхийг харах хэрэгтэй болж байна. Түүний асуудал дэлгэгдэж байгаа энэ цаг үе бол түүний намын ноёрхлын үе гэдгийг бодох л хэрэгтэй. Тэрчлэн түүнийг УИХ-ын Дэд даргад санал болгохдоо ямар их магтаал урсгасан байдгийг  энэ дашрамд сануулах байна.

                                                                    С.Баярцогтыг магтсан нь...

Ардчилсан намыхан төрийн ажлын туршлага, мэдлэг, боловсрол зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын дэд даргад УИХ-ын гишүүн Сангажавын Баярцогтыг нэр дэвшүүлсэн бөгөөд түүний талаар бүлэг дээр танилцуулсан танилцуулгыг хүргэе.

УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж байгаа Сангажавын Баярцогт нь 1967 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг алтан медальтай төгссөн.

1989 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг Эдийн засгийн ухааны багш, эдийн засагч мэргэжлээр, 1996 онд ХБНГУ-ын Баден-Вюртенбергийн Гадаад худалдааны академийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Нью-Йорк хотын Колумбийн Их Сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Эдийн засгийн онолын багш, эдийн засагч, хуульч мэргэжилтэй, Олон улсын эдийн засгийн ухааны магистр цолтой.

Орос, Англи, Герман хэлтэй

Сангажавын Баярцогт нь 1989 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаас ажлын гараагаа эхлүүлсэн.

Сангажавын Баярцогт нь сонгогч олныхоо итгэлийг хүлээн 1990 онд анхны ардчилсан чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр, 1996-2000, 2004-2008, 2008-2012, 2012 оноос УИХ-ын гишүүнээр, нийтдээ Монгол Улсын хууль тогтоох байгууллагад 5 удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчины сайд, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Сангийн сайд зэрэг Монгол Улсын Засгийн Газрын гишүүний хариуцлагатай албанд гурван удаа томилогдон ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай төрийн түшээ, туршлагатай парламентч юм.

Тэрээр Монгол Улсын анхны ардчилсан парламентад Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын шинэ Үндсэн Хууль болон шилжилтийн үеийн гол суурь хуулиудыг боловсруулан батлалцахад түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллахдаа УИХ-ын хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай, Орон сууц хувьчлал, Татварын 2 шаттай тогтолцооны тухай хуулиудыг санаачлан боловсруулж батлалцсан байна.

Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Татварын өршөөлийн хууль зэрэг хуулиудыг санаачлан боловсруулж, батлуулсан төдийгүй Их Монгол Улсыг байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн орлогч даргаар ажиллаж түүхэн тэмдэглэлт олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсны дотор шинэчлэн засварласан Алтан өлгийд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхан болон Ж.Самбуугийн шарилыг нүүлгэн шилжүүлэх ажил Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, Эзэн Чингис хааны хөшөө цогцолборыг барьж байгуулах ажлыг удирдан зохион байгуулсан юм.

2008-2012 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан бөгөөд Дэлхий нийтийг хамарсан хямралыг даван туулах хөтөлбөр, Олон улсын валютын сантай хамтран тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуулиудыг шинээр болон шинэчлэн баталж, төсвийн шинэчлэлийг шинэ шатанд гаргасан.

 Сангажавын Баярцогт нь Монгол Улсын шинэ Үндсэн Хууль болон шилжилтийн үеийн гол суурь хуулиудыг боловсруулан батлалцсан бөгөөд өнөөгийн эрх зүйн тогтолцоог бүрдэхэд түүний санаачлан батлуулсан олон хуулиуд чухал үүрэг гүйцэтгэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын дэд даргад Монгол төрийн туршлагатай парламентч, УИХ-ын гишүүн Сангажавын Баярцогтыг нэр дэвшүүлж байгааг хүлээн авч дэмжиж өгнө үү хэмээн Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат мэдэгдэж байлаа.

Тэгэхээр ийм их магтаал сайшаалын эзэн маань багагүй асуудалд орчихоод байна. Дээр хэлсэнчлэн манай нөхдүүд дотооддоо түүнтэй хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг хүлээлт хэдийнэ үүсчихээд байна. Ер нь бол Хөрөнгө орлогын мэдүүлэг гээчийг хулхиддаг жишээ зөвхөн С.Баярцогтоор дуусахгүй л болов уу.. Магадгүй, 1 сая ам.доллар гэхээр зарим  улстөрч баячуудын инээд нь ч хүрч байгаа юм билүү...

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭЭж(27.123.214.110) 2013 оны 04 сарын 11

Миний хүү нутагтаа битгий ирээрэй

0  |  0
мш(202.179.11.178) 2013 оны 04 сарын 05

өшөө хүмүүс бий шүү цагдаагийн газар ш****гах хэрэгтэй

0  |  0
Инженер-эдийн засагч(122.201.18.8) 2013 оны 04 сарын 05

ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ 20.000 ХУВЬСАГЧТАЙ МОДУЛИАР ОЮУТ ТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ҮР АШГИЙГ ТООЦООЛДОГ ГЕНИ БИЗ ДЭЭ ОДОО БОЛОХООР ИЙМЭРХҮҮ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙГАА НЬ ҮНЭН ТЭНЭГЛЭЛ

0  |  0
zochin(183.177.99.102) 2013 оны 04 сарын 05

luuhaa Bayarcogtyg caazlah heregtei iim ***** luivarchin Mongold ogt hereggui tor tomor nuuree haruulah cag bolson shuu hoorhii muu Enh bayar shig shudrag hun **ga daa

0  |  0
zochin(183.177.99.102) 2013 оны 04 сарын 05

naad nuhur chin onoodor bidniig huuraad margash eh ornoo hud**daad yavj bgaa nuhur shuu dee 1say $ bol yu ch bish heden zuugaaraa bgaa tuuniig nx oloh heregtei shuu naad muu ***** chin Oyutolgoin gereereer yaj togloson nx todorhoi bn shuu dee caazaar av

0  |  0
зочин(203.194.114.181) 2013 оны 04 сарын 05

ШОРОНД ХИЙГЭЭЧ ЭЭ

0  |  0
xocoo(202.126.89.178) 2013 оны 04 сарын 05

zvgeer l bvx xurungiig ni xuraaj ulsiin umch bolgo

0  |  0
Avilagch sudlaach huuchiniii **mas sudlagch(92.40.254.24) 2013 оны 04 сарын 05

Za naadhiinhaa nud iig harassing nuguu huslee guizeedeg shun**iin shulmas ni hayaad yavsan sunuchihsun nud Baigaa biz

0  |  0
BOLD(85.119.89.39) 2013 оны 04 сарын 04

AAV NI L IIM IH DOLORTOI BAIGAAGVI ENE HVN MONGOLIIN ARD TVMENEES HEEL HAHUULIIN MAYAGAAR OLSON NI TODORHOI CHANGA SHALAG HURDAN

0  |  0
BOLD(85.119.89.39) 2013 оны 04 сарын 04

IH IDSEN HVN LUIVARCHIN ARAG ZALI IH HIIDEG HAIDAG ENE HVN MASH IH BASHAR ARGA SETGEED BNA ARD TVMEN BVGED TENEG YUM UU ENE IH HEMJEENII DOLOR HUUSAN NI TODORCHIH GEED AISANDAA BAGA DEER NI ZALI GARGAAD BNA VVNIIG SHALGAH HEREGTEI VNEN BOLM SAIN L BID LUIVARCHID DALD OROOD EH ORON TOR MINI ARIUN BOLOOSOI DOO

0  |  0
ard irged(182.160.53.14) 2013 оны 04 сарын 04

Zailtsan avilagch gedeg in todorhoi bnaa shornod hiivel taarna

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 04

ATG odoo yahiig hariy. elbegdorj aygui bol oort ni ashiggui bolohoor zugeer ongoroo gej **batuudadaa tu****h bailgui

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 04

ATG odoo yahiig hariy. elbegdorj aygui bol oort ni ashiggui bolohoor zugeer ongoroo gej **batuudadaa tu****h bailgui

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 04

ATG odoo yahiig hariy. elbegdorj aygui bol oort ni ashiggui bolohoor zugeer ongoroo gej **batuudadaa tu****h bailgui

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 04

ATG odoo yahiig hariy. elbegdorj aygui bol oort ni ashiggui bolohoor zugeer ongoroo gej **batuudadaa tu****h bailgui

0  |  0
яяяя(180.149.93.12) 2013 оны 04 сарын 04

RIO TINTO oos ogson hahuuliin mongo yum bolov uu?

0  |  0
амараа(203.194.114.149) 2013 оны 04 сарын 04

За ганцхан данс нь илэрээ биз. Бусад хэдэн данс нь одоохондоо нууц. Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэж жаахан хүчтэй яриад эхлэхээр гадныхан манай авилга авсан нөхдүүдийг эхнээс нь айлгаж байгаа нь энэ дээ. Гэрээг нь өөрчилчихвөлч мөн ч сонин хүмүүсийн данснууд гарч ирэх байлгүй.

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 04 сарын 04

NIIM SHAAARUUDIIN BUH HURUNGIIG HURAADAG BOLOH HEREGTEI.YLIIN HEMJEEG BUH NASAAR NI UGDUG BOLOE.ERUNHIILUGCH IH IDSEN HUND 100 JILIIN YL UGDUG BNO GEJ ULISAN TER NI HAANA BNA.ELBEGEE NOVSHOO

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 04 сарын 04

ene mungiig abaad l oiu tolgoin gerereg baiguulsan baih magadl**tai ***lgaj unen bol shorond hataa odoo AN ymar baihiig ni hariy

0  |  0
Зочин(217.118.79.19) 2013 оны 04 сарын 04

Оорийгоо ухаантай з****ьтай гээд унэн голоосоо итгэчихсэн нэг нохор бна аа

0  |  0
Ye(114.31.70.66) 2013 оны 04 сарын 04

Shiitgeh l heregtei. Yamar huuliin za**t baidag um.tuunii daguu. Dabraaj bolohgyu.

0  |  0
mongol hun(178.196.12.77) 2013 оны 04 сарын 04

za ene tur zasgiin gishuud yrunhiilugch nar ene bulihaitai budilaantai urvaach ***rvaach eh orniig mine hud**dsan nuhurt hariuts**** uuruuleh n bitgii hel mongol turiin undur sentiid z**j uls eh orniig mine zarj duusahnee..... iim b**iaar bohir uls turch gej helhed hetsuu luivarchind nuguu shudraga yos nuguu turuus tursun terbumtanguudiig bhgui bolgood budaa bolgood uguy gesen nuhduud harin ch neg uuhshuuleed tolgoig n ilj bgaag harhad edgeer nuhduud ch gesen tom NO toi g haruulj bgaan busuu ene luivarchingiin hajuud enkhbayar geh nuhriin idsen uusan uchuuhen tudii yum daa harams**tai yum daa elbegdorj ton guai ene gereeg uzgelsen urvagch nuhduudtei tootsoo bodoh n uuriih n daraagiin 4jil mongol tumnii terguund suuh ugui n shiidegdeh bailgui l gej bodoj suuna .....

0  |  0
mongol hun(178.196.12.77) 2013 оны 04 сарын 04

za ene tur zasgiin gishuud yrunhiilugch nar ene bulihaitai budilaantai urvaach ***rvaach eh orniig mine hud**dsan nuhurt hariuts**** uuruuleh n bitgii hel mongol turiin undur sentiid z**j uls eh orniig mine zarj duusahnee..... iim b**iaar bohir uls turch gej helhed hetsuu luivarchind nuguu shudraga yos nuguu turuus tursun terbumtanguudiig bhgui bolgood budaa bolgood uguy gesen nuhduud harin ch neg uuhshuuleed tolgoig n ilj bgaag harhad edgeer nuhduud ch gesen tom NO toi g haruulj bgaan busuu ene luivarchingiin hajuud enkhbayar geh nuhriin idsen uusan uchuuhen tudii yum daa harams**tai yum daa elbegdorj ton guai ene gereeg uzgelsen urvagch nuhduudtei tootsoo bodoh n uuriih n daraagiin 4jil mongol tumnii terguund suuh ugui n shiidegdeh bailgui l gej bodoj suuna .....

0  |  0
ehniih n(27.123.214.113) 2013 оны 04 сарын 04

sanamsargui sanaandgui zuil gej baihgui l de bur sangiin said ded darga hund bur tegeed 20000 huwisagchiig gargaadgui hund medeegui geed hariulaad zogsoh n uneheer ulaan tsaim melzene geech bolloo. Odoo busad n bayartsogtod yaj uurlah bga n oilgomjtoi. Tuund bayar hurgie .eh orniig min hud**dagchidiig ilruulj ehlehed sanaach**** gargan ooriiigoo barij ogsond Hahaha

0  |  0
bayartsogt(203.194.115.69) 2013 оны 04 сарын 04

sain ***lgaad uneniig ard tumend delgeh heregtei ene bol zovhon ehlel...

0  |  0
3(202.179.13.246) 2013 оны 04 сарын 04

3 сая төгрөг биш 3 сая евро байлгүй. Хэлж сурсанаараа төгрөг гээд хэл х****ьтирсан байна даа.

0  |  0
ok(202.55.191.35) 2013 оны 04 сарын 04

3 han say tugruguu.Bitgii ard tumnee doromjlood baigaarai.!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!

0  |  0
Хог(115.187.90.3) 2013 оны 04 сарын 04

3 сая төгрөг швацарийн банк хадг****лаа юу

0  |  0
hmmm(122.201.18.152) 2013 оны 04 сарын 04

shuudl suud**d suusanaasaa ehleed l dansaa neelgeed idej ehelsen eriin muu nuhur uu ugui yu

0  |  0
miss(202.126.89.177) 2013 оны 04 сарын 04

ichguurgui lyivarchin minee ilchlegdeegui bol ajlaa ch uguhgui ard tumnee hyyraad l yavah bsan yy. olon ch yls turchid ard olon bidniigee hyyrch 2 baitygai 20 nuur gargaj yavaa daa. ed nart ardiin jujigchin tsol ch bagadna. oskariin shildeg tyslah duruud zailtsgaa minii eh ornoos. shunu house ryy ni benzin tsatsaad g**diyaa. yadarsan ardyyd heden arvaaraa ***taj uhej baigaag dyylsan yy 76 m**aa. Ene ehneree auylgui gazar gadaadad baigaa housedaa z**chihsan l daaaa.

0  |  0
Top