Иргэдийн санал хүсэлтийг цахимаар авч, иргэдээ сонсож, тэдний асуултад хариулт өгөх “Өглөөний шинэ санаа” уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар оролцоод байгаа юм. Тэгвэл энэ 7 хоногийн уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцохоор болжээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 4 дүгээр сарын 5-ны баасан гаригийн 8:20-10:00 цагт Шинэчлэлийн Засгийн газрын цахим хуудсан дахь холбоосоор иргэдтэй цахимаар холбогдохоор төлөвлөсний дагуу яг одоо иргэдтэй чатлаж эхэллээ.
Уулзалтын үеэр та бүхэн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хэсгийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар санал, хүсэлтээ илэрхийлж болно. Мөн эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуултаа www.zasag.mn/live холбоосоор холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр илгээж, хариулт авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )