Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы нээлт УИХ-ын даргын захирамжийн дагуу 09.00 цагт эхэлнэ. Чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхээр бэлдэж байгаа төдийгүй гишүүдэд хандаж үг хэлэхээр бэлдсэн аж. Чуулганы нээлтийн үеэр МАН-аас Үндсэн хуулийг хамгаалах бүх нийтийн тайван жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг жагсаалаар иргэн хүн амьд явах, эрүүл байх, өмчтэй байх, ажил төрөл чөлөөтэй эрхлэх зэрэг Үндсэн хуулийн халдашгүй дархан эрхүүд хамгаалахыг уриалах аж. Мөн өдрөөс өдөрт нэмэгдэж буй үнийн өсөлтийг тогтоон барих, Чингис бондын гэрээг олон нийтэд ил тод болгох, хуулийн байгууллагууд хүний эрх зөрчиж буйг зогсоох, 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх, цалин хөлсний доод хэмжээ болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, талаар Засгийн газарт шаардлага тавих юм байна.
Сэтгэгдэл ( 0 )