Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр хэвлэлийнхний хажууд шаардлага хүлээж авахаас татгалзав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

МАН-ын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төрийн ордны гадна талд жагслаа. Хаврын чуулганы нээлтийн үеэр чуулганы танхимыг орхин гарсан УИХ дахь МАН-ын гишүүд Сүхбаатарын талбайд ирж цугласан олонтой нэгдсэн юм. “Амлалт нэхэж, шударга ёсыг шаардах цуглаан”-д оролцогсод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт  шаардлага хүргүүлэхээрТөрийн ордны гадаа ирсэн ч, хэнтэй нь ч уулзаж чадаагүй. Харин жагсагчид УИХ  дахь намын бүлгийн гишүүдээрээ дамжуулан тэдэнд 10 зүйл бүхий шаардлага хүргүүлэв. УИХ дахь МАН-ын гишүүд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарласны дараа уг шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт биечлэн гардуулж өгөв. Харин УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлийнхнийг байлцуулахгүйгээр шаардлагыг хүлээж авна гэсэн аж. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлагыг гардуулсан боловч хэвлэлийнхнийг оруулахаас татгалзав.

Ямартай ч дээрх нэр бүхий эрхмүүдэд хаягласан шаардлагыг хүргэе.

 ШААРДЛАГА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  Н.АЛТАНХУЯГ

НАРТ

“Ардчилсан” Монгол Улсын төрийн гурван өндөрлөг улс орноо удирдаж чадахгүй,  Монгол хэмээх өнөр айлын амьдрал эд баялгаар бус элдэв асуудлаар дүүрч байна. Монгол Улсад Үндсэн хуулийг үл тоох, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэх, эрх мэдлээр далайлган хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал хавтгайрч байна. Үеэс үед залгамжлах зүйлс үгүй болж, бүхнийг ямар ч үнээр хамаагүй өөрчлөх, солихын дон газар авч байна. Энэ эмх замбараагүй өөрчлөлт шинэчлэлийн балгаар эдийн засгийн өсөлт саарч, ажлын байр багасан, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөний улмаас ард түмний аж амьдрал өдрөөс өдөрт улам бүр доройтож байна.

Улс орны эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж, монгол хүний амьд явах баталгаа өдөр ирэх тутам алдагдаж байна. Монгол эх орон маань эзэнгүй айл шиг, ард иргэд маань өнчин хүүхэд шиг болж, нийгэмд эмх замбараагүй байдал газар авч байгаад жирийн иргэд бид ихээхэн санаа зовниж, энэхүү шаардлагыг Та бүхэнд сонордуулж байна. Үүнд:

            Нэг. АН-аас нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуулиар хүлээсэн эв нэгдлийн баталгаа болж чадахгүй, эвдрэлцлийн үүдийг нээж, дан ганц АН-ын эрх ашгийг урьтал болгож, зөвхөн өөрийн эрх ашигт хөтлөгдөн улс орны эрх ашгийг умартсан увайгүй үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна. Тэрээр 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо амласан “Шударга ёс тогтооно”, “Ажилгүйдэл, ядуурал, залхуурал, утаа, авлигатай дайн зарлана”, “Иргэддээ 2.5 сая төгрөг олгуулна”, “Шүүхийн шинэчлэл хийнэ”, “Одон бөөндөхгүй”, “Овоо тахихгүй”, “Байгальд ээлтэй Ерөнхийлөгч байна” зэрэг амлалтаа хэрхэн биелүүлснээ ард түмэндээ тайлагнаж, ам ажлын нэгдэл хангаж ажиллаагүй буруугаа шударгаар хүлээх, ард түмнээ хагалан бутаргаж, үндэсний эв нэгдэлд цав суулгасан үйлдлээ хүлээн зөвшөөрч шүүх, прокурор, хууль хүчний байгууллагыг АН-ын дэргэдэх байгууллага мэтээр ажиллуулж, сөрөг хүчнээ дарах, тэдний дуу хоолойг боомилох хэрэгсэл болгож байгаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Шүүх, прокурор, хууль хүчний байгууллага нэг намд үйлчилж, эрх баригчдын захиалгаар улстөрийн хэлмэгдүүлэлт явуулах ёсгүй гэсэн сонгуулийн амлалтуудыг чинь хатуу сануулж байна.

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хоморголон халахаа зогсоож, мэдлэг боловсрол, дадлага туршлагагүй хүмүүсийг төрийн албанд шалгаруулалтгүйгээр дур мэдэн тэдний оронд томилж буй үйлдлүүдийг өөгшүүлэлгүй, төрийн албан хаагчдыг намын харьяаллаар халж болохгүй, төрийн албанд ах дүүс, төрөл садангаа шалгаруулалтгүйгээр томилж болохгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг эрс хориглоно, ард түмний татварын мөнгийг хэмнэж яамдын тоог цөөлнө, Шадар сайд, дэд сайдуудын орон тоог байхгүй болгоно, ард түмний сонголтыг шүүх засах эрхгүй, “хаан сонголт” болгоно гэх мэт олон амлалтуудаа биелүүлэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шаардаж байна.

Хоёр. Монгол Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай АН, түүний байгуулсан Засгийн газар хүч түрэн шийдвэрлэсэн “Чингис” өрийн бичгийн асуудал ард түмний сэтгэл санааг туйлын их зовоож байна. Эзэн Чингис хааныхаа нэрийг барьж зээлсэн 1.5 тэрбум ам.долларын хүүнд өдөр бүр 1 цэцэрлэг, 3 өдөрт 1 сургуулийн барилга барих хөрөнгийг монголчууд бид гадныханд төлсөөр даруй дөрвөн сар өнгөрч нийтдээ 30 тэрбум төгрөг буюу 100 цэцэрлэг, 30 сургууль барих хөрөнгийг сул хүүнд алдаад байна.

Иймээс өнөө хэр олон түмнээсээ нууж буй “Чингис бонд”-ын гэрээг ард түмэнд ил тод болгох, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгийг юунд зарцуулахаа шийдвэрлэлгүй зээлсэн буруугаа эрх баригчид хүлээн зөвшөөрч ард түмнээ “Шинэ их өрөнд” унагаасан Засгийн газарт хариуцлага тооцохыг УИХ-аас шаардаж байна.

            Гурав. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үнийн өсөлтийг зогсоох, хазаарлах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас мах, гурил, бензин шатахууны үнэ тэнгэрт хадаж, инфляц өсч, эдийн засгийн өсөлт саарч, ард иргэдийн амьдрал доройтож, ажилгүйдэл, ядуурал улам ихэсч байна. Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор 720 тэрбум төгрөгийг зарцуулсан ч энэ нь үр дүнд хүрсэнгүй, нууж хааж авсан их хөрөнгө цөөн хэдэн хүн, бүлэглэлийн бизнесийн ашиг болон үлдлээ. Иймээс УИХ, Засгийн газар үнэ тогтворжуулах нэрээр махны нөөц бүрдүүлэлтэд олгосон 87 тэрбум, гурилын үнэ тогтворжуулахад олгосон 61 тэрбум, бензин импортлогчдод олгосон 167 тэрбум, ноолуурын бэлтгэлд олгосон 95 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, цаашид үнийн өсөлтийг зогсоох, хязгаарлах талаар дорвитой цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

            Дөрөв. Инфляц оны эхнээс 11.3 хувиар өсч, мах, гурил зэрэг монгол хүний хүнсний өдөр тутмын хэрэглээний барааны үнэ 30.0 гаруй хувиар нэмэгдсэн байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөн дэмжлэг тусламжийг наад зах нь 30 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 280000 төгрөгөөс, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 220000 төгрөгөөс, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 180000 төгрөгөөс доошгүйгээр тогтоон мөрдүүлж, Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд тэтгэмж олгохыг шаардаж байна.

            Тав. Төрийн хуулийг сахин мөрдөж, нийгэмд үлгэр дууриал болон ажиллах ёстой Ерөнхий сайд нь ард иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлаж, иргэд сонгогчдынхоо сонголтыг дур мэдэн өөрчилж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэлд халдаж анд найз, ах дүүгээ хууль зөрчиж нэн хариуцлагатай ажил албанд томилж Үндсэн хуулийг удаа дараа зөрчин Монгол төрийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй, “Баригдаагүй бол хулгайч биш” гэсэн арга барилаар ажиллаж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэн даруй огцрохыг шаардаж байна.

Хийсэн бүтээсэн, эхлүүлсэн бодитой ажил байхгүй мөртлөө ардчилал, шинэчлэл ярьж ард иргэдийнхээ эрх, эрх чөлөө, өмч хөрөнгөнд өөрсдийн зоргоор халдаж, хааж боож, хяхан хавчиж, айлган сүрдүүлэх арга хэлбэрээр ажиллаж байгаа Засгийн газар үйл ажиллагаандаа дүгнэлт хийж алдаагаа нэн даруй засч холч ухаанаар асуудалд хандахыг эрх баригчдад хатуу анхааруулж тэмцэх болно.

Зургаа. Өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн газар нутгийнхаа нөөц баялгийг ард түмэндээ ашигтай, хүртээмжтэй ашиглах бодлогыг шинэчлэн боловсруулж “Оюутолгой”-н гэрээнд Монголд ашигтай нөхцөлөөр өөрчлөлт оруулж, эдийн засгийн хөшүүрэг болсон уул уурхайг зогсонги байдлаас гаргаж эргэлтэд оруулах, УИХ-ын сонгуулиар зарим нэр дэвшигчдийнхээ амлаж байсан 21000 төгрөгийг 50000 төгрөг болгож олгоно гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийг АН-ын Засгийн газраас  шаардаж байна.

Долоо. Өмнөх Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас олгох ёстой 1.0 сая төгрөгийг ахмад настан, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй 334 000 иргэнд олгосон. Харин энэ Засгийн газар 2013 оны улсын төсөвт ХХС-аас бэлнээр олгогдох учиртай 500.000 төгрөг буюу 2011, 2012 онд сар бүр олгогдож байсан 21000, 20000 ба 10000 төгрөгөө авч чадаагүй үлдсэн 2 сая гаруй иргэдэд дээрх мөнгийг нөхөж олгоно хэмээн 32 тэрбум төгрөг төсөвлөсөн хэдий ч хэзээ, хэрхэн, яаж олгохоо өнөө хэр шийдээгүй суусаар байна.

Хамтарсан Засгийн газрын үед гаргасан шийдвэрийн дагуу ядаж 500.000 төгрөгийг эрх нь үүссэн бүх иргэнд олгож дуусгахыг шаардаж байна. Түүнчлэн хамтарсан Засгийн газрын үед гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс ТТ” ХК-ийн төрийн өмчийн нэрийн хувьцаанаас эзэмших хувьцаагаа төрд эргүүлэн худалдах хүсэлт гаргасан 1.515.400 гаруй иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаар ямар нэг санаачлага гаргахгүй байгаад харамсаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна.

Найм. БНСУ-аас бензин оруулахад албан тушаалтнууд авлига нэхсэн тухай болон ОХУ-аас Монголд нийлүүлж байгаа бензин шатахууны үнийг нэмэх хүсэлтийг монголчууд тавьсан гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг та хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан. Энэ хүмүүс хэн байсан, хэн гэдэг албан тушаалтан ард түмний эрх ашгийн эсрэг үнэ нэмэх, авлига нэхсэн тухай мэдээллээ яаралтай нийтэд зарлахыг шаардаж байна.

Ес. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ард иргэдээ хямд төсөр нөхцөлөөр орон сууцжуулах өмнөх хамтарсан Засгийн газрын “100000 айлын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хохирсон ард иргэд, залуу гэр бүлийн хохирлыг ойрын хугацаанд бүрэн барагдуулахыг Засгийн газраас шаардаж байна.

Арав. Архидалт газар авч гэмт хэрэг улирал тутам 8 орчим хувиар өсч байхад бодит ажил хийж хэрэгжүүлэхгүй “Сүү өргөж амьдаръя” гэсэн хий уриалга гарган, хэлж ярих төдий хараад сууж байгааг тэвчих аргагүй боллоо. Архины үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авах амлалтаа хэрэгжүүлж ажиллахыг Ардчилсан намын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газраас шаардаж байна.

Эрх мэдлийг итгэл хариуцлага гэж ойлгодоггүй, дангаар ноёлох дарангуйлал, дураараа авирлах боломж гэж үзэж байгаа АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хамтын хүчээр хяналт тавьж, эрх мэдлийн дур хүслийг нь хазаарлан зогсоож,  Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, үр хүүхдийнхээ хойч ирээдүйн төлөө нэгийг бодох цаг мөч тулж ирээд байгааг ард иргэддээ сонордуулан хүргэж байна.

Хадуурсан засагт хазаар болж Даварсан төрд даруулга болон төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэхийн төлөө хамтдаа тэмцэхийг Монголын нийт ард түмэн, улс төрийн намууд, Иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zambaga(202.179.29.220) 2013 оны 04 сарын 08

bizdaa man namiin hulgaich naraa bolioch

0  |  0
ядуу ард(124.158.74.12) 2013 оны 04 сарын 08

Ичих нүүрэндээ элэг наасан новшнууд дахин улс төрд гаргахгүй байх хэрэгтэй. Худлаа шоудаад та нарыг ард түмэн дэмжихгүй ээ. Хэдэн жилийн өмнөх шиг хууртахгүй болсон шүү.

0  |  0
тулга(182.160.51.62) 2013 оны 04 сарын 08

МАН-ынхан ****************ээ болиочээ. Улс орноо б****лаж хаячихаад одоо юу гээд ээрч муураад байгаа юм бэ?

0  |  0
zochin(202.126.89.212) 2013 оны 04 сарын 08

demjij bna

0  |  0
seenee (122.201.18.235) 2013 оны 04 сарын 07

Эбэ арай тэгээгїй байлгїй дээ

0  |  0
Баадай(203.194.114.112) 2013 оны 04 сарын 07

МАН минь танай удирдах нөхдүүдэд бодит байд****д ан****из хийчихээр боловсролтой хүмүүс байна уу? энэ ********д********д тусагсан бодит байд**** өмнөх ЗГ-аас уламжилж ирсэн ноцтой хүндрэлүүд шүү дээ. Энэ бүхнийг арилгах гэж ШИНЭЧИЛСЭН ЗГ маш сайн ажиллаж байна. Шаардлагыг дээрх хүмүүс авахгүй байхад ард олон т****архана.

0  |  0
Bataa(149.171.0.101) 2013 оны 04 сарын 07

uursduu yaaj ****ilj zuragt hevleliig hun zagnah ****ooroo shuud uruunduu oruuldag ****rduulah ****ooroo ooruulahgui gej baidag huugiin garuud shuu durvun jiliin daraa ardchilsan nam bas jagsaad l baij baih bailgui haha ter MAH bitii hevleliinhantai oruulaasai

0  |  0
Bataa(149.171.0.101) 2013 оны 04 сарын 07

uursduu yaaj ****ilj zuragt hevleliig hun zagnah ****ooroo shuud uruunduu oruuldag ****rduulah ****ooroo ooruulahgui gej baidag huugiin garuud shuu durvun jiliin daraa ardchilsan nam bas jagsaad l baij baih bailgui haha ter MAH bitii hevleliinhantai oruulaasai

0  |  0
Ners(111.192.140.100) 2013 оны 04 сарын 07

setgegdeliig hurtel hagaslaad zarim usgiig b**laad Z>Enhbold estoi l choniin beltreg nerendee taarsan amitan baina daa.

0  |  0
Ners(111.192.140.100) 2013 оны 04 сарын 07

setgegdeliig hurtel hagaslaad zarim usgiig b**laad Z>Enhbold estoi l choniin beltreg nerendee taarsan amitan baina daa.

0  |  0
mongol(49.0.202.189) 2013 оны 04 сарын 06

MAN-iinhan ingesen bol yostoi budaa bolno doo AN-iinhan ch argagui l tsuasan murtui gedgee batlaj bna dd

0  |  0
mongol(49.0.202.189) 2013 оны 04 сарын 06

MAN-iinhan ingesen bol yostoi budaa bolno doo AN-iinhan ch argagui l tsuasan murtui gedgee batlaj bna dd

0  |  0
sanaa(202.179.10.70) 2013 оны 04 сарын 06

ugjnaasaa s**san ulaan ******cnid oi sanamjaa sergeegeecnee onigoonii ******uudaa

0  |  0
irgen(122.201.18.131) 2013 оны 04 сарын 06

Ugui ovoo l doo manai eronhiilogch songuuli duhuud irheer baga ch gesen ichij baina geech.

0  |  0
zochin(66.175.118.196) 2013 оны 04 сарын 06

odoo l ovoo ****rd**** xurguulj bna ardchil**iin neriig barij 20 jil idej uusan novshnuud erx medeldee tashuurch dur zorgoor ****lax yavd** gazar avch bgaad ix xaramsaj bna bux namiig tatan buulgaj eruul ursulduuniig bii bolgoxgui bol bas odoogiin man-d bgaa udirdlaguud adilxan l novshnuud shuu dee **i ch namiin tolgoid bgaa tsuuxun xeden xulgaichdiig l odoo bugdiig ni zailuulax xeregtei es buguus mongol ex oron mini suirliin irmeg luu ulam bur oirtox bolno

0  |  0
unshigch(24.196.148.242) 2013 оны 04 сарын 06

elbegdorj oo ehleed enhbayariig helmegduulehee bolichih. naad helmegduulel chin humuusiin durguig hurgej bna. bas hudlaa yarihaa boliod hud** aml**t buriinhee toloo uuchl**t gui

0  |  0
Irgen (103.10.22.19) 2013 оны 04 сарын 06

MAH MAXH nam nuuree ugaagaad nuguu huvtsasaa umuschihsun bololtoi hehe.ard tumnii ner barij turiin ajild saad hiine genee!!!.buzar bulai ylzarsan nam shde chaavaas.bodohoor l ineed hureed baih yum.heleh ch ug oldohgui baina

0  |  0
Шинэ зочин(27.123.214.110) 2013 оны 04 сарын 06

Монголын торийг 20 жил барихдаа МАН буюу МАХН-ы луйварчид та нар юу хийсэн юм бэ? Монголын ард тумний шударга сонголтоор гарч ирсэн Ардчилсан намын шударга зоригтой з****уусыг ажил хийж ард иргэдийн амьдр**** улс орныг минь оод татахад буу саад

0  |  0
Шинэ зочин(27.123.214.110) 2013 оны 04 сарын 06

Монголын торийг 20 жил барихдаа МАН буюу МАХН-ы луйварчид та нар юу хийсэн юм бэ? Монголын ард тумний шударга сонголтоор гарч ирсэн Ардчилсан намын шударга зоригтой з****уусыг ажил хийж ард иргэдийн амьдр**** улс орныг минь оод татахад буу саад

0  |  0
Зачин(27.123.214.109) 2013 оны 04 сарын 06

МАН-ын тэнэгууд болимоор байна. Монголын иргэд та нарын бузар булайг мэдэж байгаа шуу дээ !!! Ийм арчаагуй улс тор хийхээ боль тэнэгуудээ !!!

0  |  0
Зачин(27.123.214.109) 2013 оны 04 сарын 06

МАН-ын тэнэгууд болимоор байна. Монголын иргэд та нарын бузар булайг мэдэж байгаа шуу дээ !!! Ийм арчаагуй улс тор хийхээ боль тэнэгуудээ !!!

0  |  0
irgen(84.26.127.166) 2013 оны 04 сарын 06

demjij bna

0  |  0
Bayr(112.72.12.248) 2013 оны 04 сарын 06

Mand eruul Hun bnu bi martaagui bna Ta nar 20 jil yu hiisenee martaagui baimaar ym mongoliin onoodor tanai namiin b**ag shuu de manioc ulam uzen yeah bolloo

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 04 сарын 06

elbegdorj bol jinhene hag**an butargaj dundaas ni olj haigch *****

0  |  0
Zochin(98.226.67.165) 2013 оны 04 сарын 06

Ene 2 nam neeree guih nohoid guihgui nohoi saad bolno gedeg shig bhiin. Ed nariig toriin erhend bhad ene toroos terbumtnuud torj ******* gazar avch ****hsan biz dee?

0  |  0
ted (202.131.226.133) 2013 оны 04 сарын 05

zailaaa luivarchid.....

0  |  0
ed(202.131.226.133) 2013 оны 04 сарын 05

***l utgagui yum uursduu yu ch hiigeegui bj muu luivarchid

0  |  0
Иргэн(182.160.33.0) 2013 оны 04 сарын 05

Дэмжиж байна.

0  |  0
ZOB(202.179.15.225) 2013 оны 04 сарын 05

HAMTRAAD ZOBSHILCOOD AJILLAACH BID TEGEJ SOGOO BIZDEE AH OMGOO MAH TUNIRHLAA ER.CH 1 NAMD BUU UILCHIL NAAD SHAARDLAGA CHINI ZOB

0  |  0
bb(203.194.114.61) 2013 оны 04 сарын 05

demjihgui l bn daa

0  |  0
ХэХэ(202.179.11.66) 2013 оны 04 сарын 05

Тэд юу хэлж байгаагаа ойлгохгүй байна. Хөгжлийг ухраах тухай ********даад байгаа юм уу? Үр дүнд хүрч байгаа ажлуудыг олж харахгүй сохорсон байна. Ийм хүмүүс биднийг удирдаж байсан гэ бодохоос айдас хүрчихлээ

0  |  0
bolroo(183.177.99.86) 2013 оны 04 сарын 05

****rdlagiig oilgosongui zugeerb l uls tur hiih gj bgaa yumbna

0  |  0
bolroo(183.177.99.86) 2013 оны 04 сарын 05

****rdlagiig oilgosongui zugeerb l uls tur hiih gj bgaa yumbna

0  |  0
Top