УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороод, ажлын хэсэг, намын бүлгийн хуралдаанаар 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын хуваарь-
 

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:

•    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
•    Улсын Их Хурал дахь МонголАрдын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
•    Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:

•    Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныАжлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
•    Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан14.00 цагаас “В”танхимд.

04 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт:

•    Газрын кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныАжлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

04 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

•    Газрын төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныАжлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт:

1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А”танхимд:
Хэлэлцэх асуудал:

•    “Дахин санал хураалтын зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
•    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
•    Бусад /Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний тухай/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б”танхимд:
Хэлэлцэх асуудал:

•    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/;
•    “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт болон Монголбанкнаас зарим яамдтай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох.
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А”танхимд:
Хэлэлцэх асуудал:

•    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    “Дахин санал хураалтын зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний тухай;
•    Улсын Их Хурлын ордны шинэ байршлын тухай.

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгынхорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

•    Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс “Уул уурхайн сайд Д.Ганхуягт “Монгол Улсын Засгийн газар Оюу толгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан “Голдмен сакс” компани “Айвенхоу Майнз Лимитэд”-д хувьцаа эзэмшдэгээ мэдэгдэлгүй зөвлөгөө өгсөн үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг шалган судалж, дүгнэлт ирүүлэх тухай” тавьсан асуултын хариуг сонсох;
•    ОХУ, ХБНГУ-ын Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсвийн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, байрны асуудалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн тухай тайлан сонсох.
04 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

•    “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
•    “Засгийн газарт үүрэг өгөх тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•    Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах;
•    Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Маршалын албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Мөрдөх албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/.

ДӨРӨВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭРСАРЫН 11, 12-НЫ ӨДӨР /Пүрэв, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

•    Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах;
•    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    “Дахин санал хураалтын зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/;
•    “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Маршалын албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Мөрдөх албаны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
•    Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/;
•    Улсын Их Хурлын гишүүнР.АмаржаргалаасМонгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Компанийн тухай хуулийн хэрэгжилтийнталаархасуулга”-ын хариуг сонсох;
•    Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-ЭрдэнээсМонгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийнталаархасуулга”-ын хариуг сонсох.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ih huraldai(49.0.158.194) 2013 оны 04 сарын 17

bid mongolchuud bodohdoo hedhen toonii ner devshigchtei uls toriin bytesttei baival ih zygeer nen ter namiin ursgal zardliig ard tymnii nuruun deer dahij yyryylehgyi ard tymend tustai ymsan.olon tolgoitoi luugiin adil olon namtai jijig jijig haant uls hezeed erh medliin toloo ard tymnee zovooj baidag ttyhtei .tiimees namuud tatan buugdsan deer bhaaa.gej.

0  |  0
Top