Монголын төрийн далбааг дэлхийн зулайд мандуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн Хойд туйлд хөл тавих бэлтгэлээ хангаад Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа. Монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулж бөмбөрцгийн зулайд хүрэх уг аялал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, ивээл дор болох гэж байгаа юм.

 
Дэлхийн долоон ноён оргилын дөрөвт нь хөл тавьж дэлхийн дээвэр гэгдэх Эверест,Килиманжарогийн оргилд гарсан Г.Өсөхбаяр энэ удаа Монголын төрийн алтан соёмбот далбааг дэлхийн зулайд мандуулахаар боллоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай уулзах үеэрээ Лондонгийн зуны олимпийн дэвжээнд мандуулж байсан төрийн далбааг гардуулан өгсөн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Олимпийн дэвжээнд мандаж байсан алтан соёмбот төрийн далбааг дэлхийн зулайд мандуулахаар боллоо. Эрүүл саруул явжзорьсон хэргээ бүтээгээрэй” гэлээ.
 
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Аяллаас аялалд, оргилоос оргилд хүрэхэд 2,8 сая монголчууд зүрх сэтгэлд минь багтаж явдаг юм. Улсаа төлөөлж дэлхийн зулайд төрийн далбаагаа мандуулна гэдэг бол асар их хариуцлага юм” гэлээ.
 
Тэрээр эх орноосоо маргааш мордох гэж байна. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр зүгээр нэг аялах бус Хойд туйлын 90 градуст очиждэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон нийтийн хөдөлгөөнд нэгдэж буй монголчуудынхааүзэл бодлыг дамжуулах ажээ. Уг аялал 20 гаруй хоног үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top