Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын саналын хуудасны тоо, загварыг баталж, тус тойргийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг томилжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим эрх зүйн баримт бичгийн төслийг хэлэлцэж баталсан байна.
Тэдгээрийн дотор Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах,Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх, Сонгуулийн зардлын данс нээх, хаах, мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах, бүртгэл хөтлөх, тайлан гаргах, Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмыг тус тус баталлаа.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлэг”, “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх тодорхойлолт”-ын маягтыг тус тус батлажээ
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын төслийг хэлэлцэж батална гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )