“Чалко”-той хийсэн гэрээг судлахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар  өнөөдөр Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл, Монгол судлалыг бий болгох, Газрын тухай багц хууль зэрэг хуулийн төслийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаар манай эрдэмтэн докторууд өөрийн улсын шинжлэх ухааны байгууллага Монголыг судлах ёстой гэсэн санал хүсэлт тавьсны дагуу уг тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Мөн энэ үеэр Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлсэн байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг гарч, газрын харилцааг зохицуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын саналыг сонсох ёстой гэсэн байр суурин дээр “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн нэгджээ.

Түүнчлэн тус бүлгийн гишүүдийн гол хэлэлцсэн чухал асуудлын нэг нь “Эрдэнэс таван толгой” компанийн “Чалко”-той хийсэн гэрээг судлах ажлын хэсэг байгуулах явдал байв.  Олны анхаарлыг ихэд татаж буй уг гэрээний асуудалд анхаарал тавьж, нааштай шийдэлд хүрэх зорилготой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Цог ахлахаар болсон байна.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top