Хотын дарга байхдаа хээл хахуультай тэмцсэний дүнд Истанбул хотыг 2 тэрбум орчим ам.долларын өрнөөс нь салгаж, 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд зориулан хийлгэж байсан Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан энэ сарын 11-12-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар ирж байгаа бөгөөд түүнтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхах юм байна.
Дашрамд өгүүлэхэд, Р.Т.Эрдоаны эцэг нь эргийн харуулын алба хашдаг хүн байсан бөгөөд Түркийн ирээдүйн Ерөнхий сайд өсвөр насандаа Истанбул хотын гудамжинд ундаа, нарийн боов худалдаалдаг байжээ. Тэрээр Истанбул хотын захирагчаар ажиллах хугацаандаа хотын хог хаягдлын асуудлыг шинээр шийдвэрлэж, замын хөдөлгөөнийг сайжруулах үүднээс 50 орчим гүүр, хурдны зам шинээр бариулсан нь үр дүнгээ өгсөн. Түүнчлэн эхэнд өгүүлсэнчлэн хотын даргын ажлыг хүлээн авахад Истанбул хот 2 тэрбум орчим ам.долларын өртэй байсан бөгөөд хээл хахуультай тэмцсэний дүнд 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд зориулан хийлгэсэн байна.
Харин одоо Рэжэп Тайип Эрдоаны намтарыг хүргэе.
Төрсөн он сар өдөр: 1954 оны 2 сарын 26 –ны өдөр Истанбул хотод төрсөн. 59 настай
Боловсрол:
1973 он Шашны тусгай дунд сургууль төгссөн /Имам Хатип/
1981 он Истанбул хотын Мармара Их сургуулийн худалдаа, эдийн засгийн факультет төгссөн
Ажилласан байдал:
1969-1980 он Сонирхогчийн хөл бөмбөгийн тоглогч
1970 он Үндэсний авралын намын залуучуудын байгууллагын дарга
1985 он Сайн сайхны намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Истанбулын тойргийн дарга
1994 он Истанбул хотын дарга
1997 он Сиирт мужид болсон сонгуулийн үеэр ухуулга агуулсан шүлэг ишлэсэн хэргээр 4 сар шоронд хоригдсон
2001 он Шударга ёс, хөгжлийн намын үүсгэн байгуулагч, дарга
2003 он Сиирт мужаас нэр дэвшиж, сонгогдсон парламентын гишүүн
2003 оноос Ерөнхий сайд
Гэр бүлийн Эхнэр, 4 хүүхэдтэй
байдал:
Сонирхол: Хөл бөмбөг, уран зохиол
Сэтгэгдэл ( 0 )