Хар тамхи, эд эрхтэн, хүний наймаанаас бусад бүх төрлийн луйврын наймааг хийсэн МАН-ынхан 2012 оны сонгуулиар ялагдсан шокноосоо одоо л гарч байна. Гэхдээ намынх нь дарга үг хэлэхдээ хэл нь хальтирч байгаагаас харвал шарх нь сайн аниагүй гомдолтой л байгаа бололтой. Гэхдээ л үйл үйлээ дагадаг, үнээ тугалаа дагадаг гэдэг үг бий. Үйл нь ирэхэд уул ч нурдаг гэх.
Саяхан даа, Лениний музейг “үлэг гүрвэлийн” мэдэлд шилжүүлэх шийдвэр гарсны дараа МАН-ын зүгээс “Лениний музей манайх” хэмээн зарга мэдүүлж маргаж эхэлсэн юм. Гэсэн ч өдгөө асуудал шийдэгдэж Ленин багшийн музей төрийн мэдэлд шилжиж байна. Ардчиллын салхи сэвэлсэн гэх өнгөрсөн 22 жилийн хугацаанд МАН Төрийн эрхийг барьж байсан учраас өмчирхөж, өөриймсөж байсан нь энэ бололтой.
Харин өдгөө “Тусгаар тогтнолын ордон” хэмээн нэрлэсэн 5 давхар бор байшин 2008 оны долдугаар сарын нэгний үймээний үеэр шатсан нь сохорсон биш завшив гэгч болж МАН-ынхан өмчирхөлөө баталгаажуулан буурин дээр нь 10 давхар орчин үеийн ордон сүндэрлүүлж амжсан сүйхээтэй луйварчид.
Ингэснээр ард түмний өр шир, ард түмний нэр нүүрээр баригдаж байсан байр МАН-ын /хуучнаар МАХН/ дансанд данслагдаж, сөрөг хүчний хөдлөшгүй хөрөнгө болон баталгаажсан. Яг үнэндээ бол хуучны 5 давхар бор байшин МАХН-ын /МАН-ын/ мөнгөөр боссон байшин биш. Түүх өгүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг сайд байх үед тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын зүгээс Монгол улсын намын хороонд томоохон бэлэг барьсан нь тус намын байр. Тодруулбал, Москва хотын коммунист намын хорооноос Улаанбаатар хотын намын хорооны бэлэг болгон уг барилгыг барьж эхлүүлсэн боловч барилгыг хараахан дуусгалгүй хөрөнгө оруулалтаа зогсоожээ. Ингээд намын байр нэртэй барилгын араг ясанд хүний гар хүрэлгүй чамгүй хугацааг үдэж.
Харин 1990 оны есдүгээр сарын 26-ны өдөр Зөвлөлтийн Элчин сайд Монгол Улсын Ерөнхий Сайд Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцах үедээ Москва хотын коммунист намын хорооноос Улаанбаатар хотын намын хороонд бэлэг өгөхөө больж байгааг дуулгаж. Дээрээс хориглосон учраас ийн шийдвэр гаргасан төдийгүй Монгол улсын өрийн дансанд бичиж байгааг ч хэлжээ. Ингэснээр Монгол улсын өрийн дансанд Соёлын Төв Өргөө болон МАХН-ын байр бичигдэж улс эх орон, ард түмний нуруун дээр хүндхэн ачаа үүрүүлжээ.
Харин хожим нь намын байрны араг ясыг бүтэн болгож биежүүлэхийн тулд төсвөөс хөрөнгө мөнгө гарган уг байшин босож байжээ. Өөрөөр хэлбэл өдгөөгийн Тусгаар тогтнолын ордон бол Монголын ард түмний нэрээр, өрөөр баригдсан байшин. Гэтэл эл байшинг шатсаны дараа МАН-ынхан төсвөөс 10 тэрбум төгрөг авч байрыг засаж сэлбэсэн боловч өдгөө өөрийн хэмээн өмчирхсөн төдийгүй түрээсийн байр болгон ашиглаж байна. Уг нь намын хуулиар бол намын байрыг түрээслэх ёсгүй ч амташсан хэрээ 13 дахихийн үлгэрээр түрээслүүлсээр байна. Гэхдээ ард түмний нэр нүүр, өр ширээр баригдсан эл байшинг төрийн мэдэлд шилжүүлж авах цаг оройтоогүй байна. Авлигачдын халааснаас 10 цэцэрлэгийн мөнгө гарч ирж байхад алдсан байшингаа буцааж авахад юуны буруу байх билээ.
Н.Алтанхүү
Сэтгэгдэл ( 20 )
MAN-iin gishuun darga nar alban hucheer shuud neg udriin mungu deeremdsenene bol gemt hereg.
маш зөвхурданаваачэ э
Bitgii xutsaj bai ta nar
irged bidend umch er ni bn uu tur avah yostoi man ulsiin ungutei bugdiig umchluud baihdaa yadag yum
bitgii huts
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. 88226272
NAMUUDIIN ORDON BOLGOE ULS ORNII ERH ASHIG SHUU DEE.
Arail dendej baina daa.Ordon barih handiviig bid tord ogoogui namdaa handivlasan yum aa. Dugui baisan deer baih.
Altanhuyagiin terguulsen tor bur ulaandaa garch deermdeh ni uu deeTuhai ued henii medliin gej barij baiguulna ter baiguulalgiin sanhuugiin undsen burtgeld baigaa. Tuunees bish zasgiin gazriin undsen horon gej burtgeegui ni unen yum.
Hediigeer ard tumnii hols hucheer bosson ch tuhain uedee namdaa l ogson handiv shuu dee. Tegeheer tor avah gej baigaa bol deerem. Namiin gishuud ni hols huchee gargaj olson mongoo namdaa l handivlasan hereg.Baitlaa ene zasag chini deeremchin setgehuitei yum uu daa.Altanhuyagaa araich dee.Tegeed ch ard tumnii huch horongoor bosoogui yum gej negeehen ch baihgui..Ter bolgoniig tor bulaah bolj baina uu
xun gedeg chini uls yum nam gedeg chini xesegxen davarsan shees . xumuus ooriin yumaa xucheer avax erxtei
xun gedeg chini uls yum nam gedeg chini xesegxen davarsan shees . xumuus ooriin yumaa xucheer avax erxtei
Namuudiin bair bolgooch
чаддаг юм бол
zuw man-yn khurungu gesen zuyluud barag bugd ulsyn umch baigaa daa sotsializmyn uees ulbaatai
Мэдкүүм даа.Энэ сэтгүүлчид захиалгаар ингэж бичдэг байлгүй дээ. Түүнээс биш хүний бүтээсэн хийсэн эд хөрөнгийг төр засаг улсын хүчээр булаан авч болмооргүй юмаа.
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа