Ерөнхий сайдыг аврах ажиллагаа олны шүүмжлэлд өртөв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

Бурхан Халдун ууланд авирах гэж явахдаа төөрч будилан осгож үхэхээ дөхсөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч өдрүүдэд “од” болов. Угаасаа олны танил улстөрч мөн л дөө. Эрхэм сайдын тэргүүлсэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг усанд хаясан чулуу шиг алга болсон явдал улс орон даяар түгшүүр зарлахад хүргэж, аврах тусгай ангийнхан шуурхай арга хэмжээ авсан. “Азгүй” аялагчид ч төд удалгүй олдож, хацар уруулаа хайруулсан улстөрчдийг эмнэлэгт хүргэснээр эл явдал ингээд дуусав. Гэтэл сайдтанг аврах үйл ажиллагаанд 20-30 сая төгрөг зарцуулж, тэр аяараа хөл хөдөлгөөн болсныг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна.

Хаврын хавсарганаар баахан хүн амьтан дагуулаад Бурхан Халдун уулыг зорьж, улс орныхоо төлөө залбирах гэв үү. Аль эсвэл хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж, ууланд авиралт хийх гээд ийм байдалд хүрэв үү. Энэ мэт олон асуултад хариулт авахыг хүссэн хүмүүс түүнийг “Төсвийн мөнгийг ингэж үрэн таран хийж, үр ашиггүй зүйлд зарцуулах нь буруу” гэсэн ганцхан зүйл дээр санал нэгтэй байгаа аж. Хамгийн гол нь идэр есийн хүйтэнд гол гатлах гэж яваад живж, улмаар наймхан сартай нялх үртэйгээ мөсөн дээр  хөвж одсон хөөрхийлөлтэй бүсгүйг ингэж аврах ёстой байсан гэдгийг олон хүн ярьж байна. Гар утас байтугай гал гаргах шүдэнз ч байхгүй, хоосон гуяа ганзагалаад ирсэн Сэлэнгэ аймгийн ОБЕГ-ын ажилтнууд ёстой л харсаар байгаад алдчихсан гэдэг. Юун аврах багийн зохион байгуулалт, нисдэг тэрэг энэ тэр...  Энэ мэт ялгаатай байдлыг арилгах хэрэгтэй гэдгийг сануулсан хүмүүс одоо амьд эсэх нь ч тодорхойгүй байгаа эх үр хоёрын эмгэнэлтэй “аврах ажиллагааг” Ерөнхий сайдынхтай харьцуулж эхэллээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tashuur(122.201.18.141) 2013 оны 04 сарын 10

Uuliin ezen lus savdag Mongol orniig dampuuruulahaas uridchilan sergiilen uulandaa avch uldeh gesen bolovch hatsaraaraaraa urgul barij baij amid uldsen domogtoi AltanhuyagUlsad heregtei hun bish shal demii buun zardal gargasan yum! Uureuu rvel ter l biz geed hayachihgui

0  |  0
yy(124.158.110.101) 2013 оны 04 сарын 10

muusain eh ornoo hudaldsan hulgaich nariig baigal delhii ter chigtee avada yavahgyi dee! bidnii tatvariin mongiig ta nar toloorei!

0  |  0
Top