УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналаа өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж МАН-ын гишүүд үзэж байгаа юм байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан өнгөрсөн найман сар гаруйн хугацаанд улс орны эдийн засаг хүндэрч, бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа гэнэ. Гэвч Засгийн газар энэ бүгдэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болж байгаа юм гэж Ө.Энхтүвшин гишүүн ярьж байлаа.
Огцруулах саналыг ирэх долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.
Сэтгэгдэл ( 0 )