Өнөөдрөөс нэг жилийн өмнө буюу 2012 оны 4 сарын 12-13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Анх баривчлахаасаа эхлээд хүний эрх, хууль дүрэм зөрчсөн энэ баривчилгаа болон Н.Энхбаярт ял оноосон нь шинэ үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байна. Тиймээс намын удирдлагууд болон МАХН-ын 300 гаруй гишүүд дэмжигчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, Дээд шүүх, Прокурорын газар, ШШГЕГ-ын гадаа шар цэцэг хаяж эмгэнэл илэрхийлсэн юм. Энэ талаар МАХН-ын гишүүн Т.Ариунаа “Цэцэг өргөж байгаа нь улстөрийн хэмлэгдүүлэлт Монгол орныг минь нөмөрч байгаад эмгэнэл болж байгааг харуулж байгаа юм” хэмээн ярьж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
ard tumnii horongoor togloj hulgai luiwar hiigeed ter ni barigdaad shorond oroh ni uls toriin helmegduulelt um bol mongoliin shorond dandaa uls toriin horigdoluud bga um bnada