Төсвийг захиран зарцуулах эрх нь сонгуулийн хороодод бий гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод болон хэсгийн хороодод Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв хуваарилах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам баталсан. Түүгээр УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг аймаг, нийслэл, сум, дүүргийн болон хэсгийн  сонгуулийн хороодод хэрхэн хуваарилах, хуваарилагдсан зардлыг зохих эдийн засгийн ангиллын дагуу яаж захиран зарцуулах, сонгуулийн зардлын бүртгэл хөтлөх, гүйцэтгэлийн тайлан гаргах,  түүнийг хянах, хариуцлага тооцох зэрэг асуудлыг журамласан байна.

Мөн хуваарилсан зардлыг эдийн засгийн ангилал хооронд гүйлгэхгүй байх, аль болох хэмнэлт гаргаж ажиллах, зардлын үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх, хууль журамд зааснаас бусад үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон заалтууд  журамд  бас орсон  гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.

Зардлын зарцуулалтанд хяналт тавьж хариуцлагатай ажиллах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод анхааруулсан заалт ч тус журамд тусгагдсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top