Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр 13 сая төгрөг нөхөн төлнө

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нар баримтаар  илчилж, хуулийн дагуу урамшуулал авахыг шаардаад байсан. Тэгвэл Сонгуулийн Ерөнхий Хороо өнгөрсөн ням гарагт хуралдаж эдгээр нэр бүхий 13 иргэнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах цаг хугацааны хуваарийг хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
çî÷èí(202.170.82.4) 2013 оны 04 сарын 15

òàðààëãàñàí ýçýä íü èõ õóðàëä äààëãàâàð áèåë¿¿ëñýí òóñëàõóóä íü õàðèóöëàãà õ¿ëýýäýã ñîíèí øèéäâýð âý

0  |  0
Unshigch(122.201.18.146) 2013 оны 04 сарын 15

Ene chini tegeed mungu taraasan ni unen bolj uramshuullaa avch baigaa biz dee. Tegeed yagaad taraalgasan hun ni gishuun bolchihvoo? Ene huuli uilchilj baina gej uzej boloh uu. Iim niigemd jiriin irged yaj shudarga amidrah yum be? Zaluu ue yamar ulger duurialal avah ve? Jigshmeer muuhai niigem Mongold togtjee

0  |  0
Top