Бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Бүлгүүдийн хуралдаан:

04 дүгээр сарын 15-ны Даваа гарагт:

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;

-Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

04 дүгээр сарын 15-ны Даваа гарагт:

-Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

-Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;

-Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.

Жич: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулах “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөдөө аж ахуйн газрын эрх зүйн зохицуулалтын талаарх” хэлэлцүүлэг 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагаас “А” танхимд.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top