С.Баярцогт гишүүний асуудлыг мухарлан шийдвэрлэх шаардлагатай гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Г.Уянга, М.Сономпил болон бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар УИХ-ын дэд дарга С.Баярцогтын офшоор бүс дэх нууц данстай холбоотойгоор сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулсан байр сууриа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.04.15/ илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг нухацтай авч үзэж, ул суурьтай хандан мухарлан шийдвэрлэх шаардлагатай байна. Иймээс үүссэн асуудлыг УИХ-ын хүрээнд авч үзэж анхаарлаа хандуулан холбогдох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж тэд үзэж байгаагаа  илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд холбогдох асуудлыг хуулийн дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэх гэж байгааг энэ үеэр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(99.122.248.176) 2013 оны 04 сарын 19

lalariig yuug n avch heltsdeg yum shuud shorond n suulga

0  |  0
Top