УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол судлалын Үндэсний Академи” байгуулна гэнэ. Хэлний хүрээлэн, археологийн хүрээлэн гэх мэт монголыг судалдаг бүгдийг нийлүүлэхээр “монгол судлал” болох юм гэнэ. Би УИХ-ын гишүүдийн олонхи нь “мулгуу тэнэг” гэдгийг дэндүү сайн мэднэ. Тэд энэ утгагүй төслийг унагах байх гэсэн чинь харин ч дэмжээд Соёл, шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлдэг байна ш дээ. Ингээд Монголын УИХ энэ дэлхийн нүдний булай болов. Энэ тухай өгүүлсү…
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги
Манай шинжлэх ухаан навсайтлаа дорд орсон гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ нь жаран хувь төр засгаас, дөчин хувь эрдэмтдээс өөрөөс нь болсон гэж хэлж болно. Энийг бол олон хүн олон удаа ярьж байсан, ярих ч ёстой амин чухал асуудал.
Гэхдээ шинжлэх ухаан, түүний удирдлагыг нусаа ч арчиж чадахгүй, бичиг үсэг мэдэх эсэх нь үл мэдэгдэх дурын пацаан хийдэг юм биш.
Сүүлийн үед шинжлэх ухааныг дарга нэртэй дураакууд удирдах гэснээс болоод сөнөж гүйцэж байна. Монголын удирдагчид өөрсдөө “онол” гаргадаг солиотой улсууд болж хувирахаар бусад нь дуурайхаас өөр яадгийм ?! Ерөнхийлөгч нар нь 2-3 жилд нэг “онол” гаргаад байгааг солиотой ажил гэж хэн ч хэлнэ биз дээ…
Ер нь монголын улс төрчид дотор өөрийнхөө ярьж хэлж байгаа үзэл баримтлал, санааныхаа онол-үзэл санааны үндэслэлийг тулхтай уншиж судалсан хүн ганц ч байхгүй гэдгийг би батлан хэлж байна. Тэдэнд мэргэн цэцэн ишлэлээс өөр юу ч байдаггүй юм.
Ийм арчаагүй атлаа тэд бусармаг үйлдлээ шинжлэх ухааны нэрээр гоёж чимэх нэн дуртай бөгөөд хуучтай. Мөн шинжлэх ухааны нэрийг барьж нэр хүндээ өсгөх арчаагүй арга байнга хэрэглэнэ. О.Баасанхүүгийн энэ тэнэглэл үүний сонгодог жишээ болно.
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги гэсэн манай ардын мэргэн үг байдаг юм…
Монгол судлал гэдэг бол…
Монгол судлал гэдэг бол монголын түүх, соёл, угсаатан, урлаг, хэл зэрэг монголтой холбоотой бүх юмыг судалдаг гадаадын шинжлэх ухааны нийлбэрийг хэлдэг юм. Энэ нэр томъёог гадаадынхан анх гаргасан ба дэлхийд дахинд ч тэгж тогтсон. Жишээлбэл, Францын монгол судлал, Германы монгол судлал, Оросын монгол судлал, Японы монгол судлал гэх мэт.
Харин монголын монгол судлал гэж байгаагүй, цаашид ч байхгүй.
Ингээд тэдгээр оронд монголыг судалдаг төвүүд болон нэрт эрдэмтэд, тэдний дэг сургуулиуд (школа) бий болсон юм. Тэд монголыг судлахад асар их хувь нэмэр оруулсан ба цаашид ч оруулах нь эргэлзээгүй.
Бидний хувьд тэдэнтэй бүх төрлийн өргөн харилцаа тогтоож, тусалж дэмжиж, урьж, туслалцаа авах зэргээр ажиллах ёстой. Энэ бол бидний үүрэг.
Энд Хятад онцгой байр суурьтай. Яагаад гэвэл тэнд монгол угсаатан байдаг учраас. Монголч эрдэмтдийн хурал Хятад манай хоёрт ээлжилж болдог нь ийм учиртай.
Харин манай дотоодод бол монгол судлал нэр томъёо ямар ч хамаагүй. Яагаад гэвэл Монголын ямар ч судалгаа мөн чанараараа монгол судлал байдаг учраас. Ухаандаа ноён О.Баасанхүүгийн ярих дуртай хүний эрхийн талаар судалгаа хийлээ гэхэд энэ бол яахын аргагүй “монгол судлалын” судалгаа болно. Биш гээд хэл л дээ. Ямар хятадыг судлаа юу…
Гэтэл XXI зуунд монголд хачин юм болов. Шинжлэх ухаан гэдгийн сургийг дөнгөж дуулсан, нэрд гарах гэж горьдсон, УИХ-ын гишүүн, нэг муу пацаан Монголд Монгол судлал бий болгоно гэж дайрав. Тэгээд “бүх” хүрээлэнг нийлүүлнэ гэж тэнэглэв.
Ийнхүү Монголд амьдардаг монголын анхны “монгол судлаач” УИХ дотроос төрөн гарав.
Тэрээр Хэлний Хүрээлэн дээр Археологийн Хүрээлэнг “нэмбэл” монгол судлал болно гэж “сэтгэх” бөлгөө…
Энэ одоо юу вэ, Христийн шашин нь ингэж заадаг болоо юу, төгссөн сургууль соёл, заалгасан ном эрдэм нь хаагуур нь өнгөрдөг байна аа, лалар чинь…
Тэрийг нь УИХ-ын нэлээд олон гишүүд дэмжиж жигтэйхэн ухаантай царай гаргаж, шинжлэх ухааныг “мэддэг”, “дэмждэг” царай гаргав. Эндээс тэдний хэр зэрэг жүжигчин гэдгийг хялбархан харж болно. Ёстой дургүй хүрмээр, бөөлжис хутгамаар…
Ингээд энэ тэнэг юмыг нь УИХ-ын чуулганы хуралдаан “дэмжээд” дахин хэлэлцэхээр болж байгаа юм чинь, ээ, нүдний булай гэж…
Ийм мунхаг явдал УИХ дээр болсон сонгодог онигоо болохоос биш цор ганц явдал биш гэдгийг онцлон дурдаж байна.
Та нар боловсролгүй, харанхуй мунхаг байж болох л байх, бодвол хүний эрх биз…
Харин УИХ-ын индрийг ашиглан Монгол Улсыг сөнөөхийг чинь, харанхуй мунхаг байдлаа Монгол Улс даяар сурталчлахыг чинь би яагаад ч зөвшөөрч чадахгүй…
Монгол даяар ч гэж дээ, дэлхий дахины нүдний булай боллоо ш дээ…
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушгиж бай, УИХ-ын гишүүд ээ…
Жич: Энэ өгүүллээрээ би Монголын ШУА-д бугшсан бузар булайг огтхон ч хаацайлаагүй гэдгээ онцлон дурдаж байна. Энэ талаар би нэлээд олон өгүүлэл бичсэн. Жишээ нь: “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа”, “Креационизмын боловсролд үзүүлэх нөлөө”, “Монголын эрдэмтэд шинжлэх ухаан гэдгээ ч мэддэггүй” гэх мэт…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 12.
Сэтгэгдэл ( 15 )
Baasanhuu bol enhbayriin bandi****lalar
БУГАТЫН АРМАТУР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРНАСорьцын нэр марк: Төмөрбетон бүтээцийнган арматурD20SD (//) (4Ex20)... D22SD (//)D25SD(//) (4Ex25)D28SD(//) (4Ex28)D16SD(//) (4Ex16)D18SD(//) (4Ex18)D10SD (//) (..)D12SD (//) (4x12)Сорьц хүлээн авсан огноо: 2013 оны 03 сарТуршилтанд мөрдсөн стандарт: MNS JIS 4856 1999Утас: 96098429
suuliin uyed ganhuyag tanii bichsen niitleluud sonirhol ih tataj baigaa.UIHurald urt shar deeltiin shurgaagaar gudmand tenej yavsan 2 huuhdiin neg n yah argagui Baasanhuu.harin nuguu n Bayanselenge.ene 2 n yariad hiigeed baigaa yumiig mongol hel sain meddeg gadaadiin hen neg survaljilagch olood harchihvii gej yas havtaitagaa nuuh yun.unheer ichmeer ulsuun turiin tolgoid garchih yumaa.ene yur n sain ii tsondon law bishee
Bid nar ene unen ug heldeg mundag humuuseesee ug sonsoh l yostoi tednees jaahan ch gesen uhaan avch uldvel bidend tustai.IIM HUN MGLD GANTS BGA N HARAMSALTAI YUM DA BI GANHUYGIIN NIITLELD DURTAI 2IIG BODOGDUULDAG YUM
ганхуягийн зөв
шизот ганхуяг МОНГОЛ хүн МОНГОЛОО судалж болохгүй гэсэн юм бичжээ. Өвчтэй хүн юугаа бичнэ бидэнд ямар хамаа байхав. Гэхдээ ийм малбичсэн солиорлыг бичиж байдаг сайт хөөрхии.
augaa ih teneglel ih hural dotor l bii boldog gedgiin ungut notolgoo. medehgui yumaa yarij onigoond orohoor enhbayariinhaa tsogtaoi hamgaalagch baisaar baiavl barav sh dee.nusaa avch chadahgui baij yun mongol sudlal ve?
baasanhuu zov l zuil sanaachilj. sudlaach ooroo ingej chadaaguidee horsoo yu daa
Мэдэхгүй юм даа. Гэхдээ УИХ-ын гишүүд сайн судалж үзэх хэрэгтэй байхаа. Ер нь УИХын гишүүд Монголын эрдэмтэдийнхээ саналыг авах хэрэгтэйшдээ.Үн
баасанхүү бол угаасаа хараажаар тэнэг хүн ард түмэн мэдэж бга УИХ-д яаж орсон юм бэ
Gankhuyag ahaa taniig demjdeg shu jinhene uls tur sudlaach gej boddog amjilt husie.
Gankhuyag ahaa taniig demjdeg shu jinhene uls tur sudlaach gej boddog amjilt husie.
Байгуулсан хойно нь шүүмжлэнэ биз дээ. Юу чадахыг нь мэдэхгүй байж сургаар нь л шүүмжлээд байх юм. Тэгээд ч ер нь энэ хүнд ямар хамаатай юм бол доо.