Ерөнхийлөгчийн сонгуулийг машинаар биш гараар тоолохыг хүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

-Төвийн бүсийнхэн Эрдэнэт хотноо  шударга ёсны аянд мордов-

МАХН-аас зохиож байгаа “Шударга ёсны аян”-ы буухиа Орхон аймагт өнгөрсөн амралтын өдөр саатлаа. Хөвсгөл, Булган, Орхон аймгийнхан цугласан энэ хуралд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын байнгын хорооны дарга Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга нар болох П.Ангараг, Ч.Чимэдсүрэн нарын удирдлагууд оролцлоо. Хурлыг нээж Д.Тэрбишдагва сайд үг хэлэв. Тэрээр “Монголд шударга ёс тогтооход асар доголдолтой байна. Дээдэс нь нууц данстай байж тэдний амьдрал энгийн иргэдээс тасарчихаж.  Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн гаргаж ирснээр УИХ-ын дэд дарга С.Баярцогт ганцаараа нууц данстай биш байх. Олон улс төрч үүний цаана байгаа. Нөгөө талаас нийгэмд шударга ёсыг бүрэн цогцоор суулгах нь ус, агаар шиг хэрэгтэй байна. Яг нэг жилийн өмнө манай намын даргыг хүч хэрэглэн баривчилсныг хэн бүхэн мэднэ. Хүч хэрэглэн далайлган баривчилсан энэ үйл явдал хэлмэгдүүлэлтээр үргэлжиллээ. Улс төрийн өрсөлдөгчөө хүчээр хэрэг хүлээлгэн яллана гэдэг байж боломгүй зүйл. Энэ бол Монголд шударга ёс алдагдсаны гол илрэл” гэсэн илтгэл тавьсан бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг тоочиж, цаашид авч хэрэгжүүлэх арга ажиллагааныхаа тухай ярилаа. Тэрээр “Ард түмэн бол хаан юм. Би эрүүл мэндийн салбарынхандаа хэлж байгаа. Юу гэхээр хэнд ч “Үгүй” гэж хэлж болохгүй гэж. Өвчнөө анагаах гэсэн хүн бүхэнд туслах ёстой” гэсэн юм. Харин Л.Цог дарга “Ерөнхийлөгчийн сонгууль бол хэн нэгэн ганц хүний асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ сонгууль өөрөө Монголын улс төрийн тогтолцооны чухал сувьект болох Ерөнхийлөгчийн институцын асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол орны хувь заяанд шийдвэрлэх үүрэгтэй. Өнгөрсөн оны сонгуулиар монголчууд төрийн тэргүүнээрээ ямар хүнийг сонгосон, цаашид ямар хүнийг сонгох вэ гэдгээ нухацтай, сэтгэлийн хөдлөлд автахгүйгээр бодох ёстой. Хэлсэн ярьснаар нь биш хийснээр нь дүгнэх хэрэгтэй. Монголд цэцэглэж байгаа авлига, хүнд суртлын эсрэг тэмцэх хүнийг сонгох ёстой. Сүүлийн саруудад миний бие энэ хуралдайн хүрээнд хэд хэдэн аймгаар ажиллалаа. Тэгэхэд ард түмний аж амьдралыг харж байхад хүнд байна. Малчид нь ядруухан, төрийн байгууллагын ажилчид нь цалингаас цалингийн хэмжээнд амьдарч байна. Гэтэл саяхан болсон чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчуудын амьдрал тэгширч, авлигачдын нуруу бөхийж байгаа мэт зүйл ярьсан. Үүнийг нь тэвчихгүй хаяж гарсан юм шүү. Ард түмний амьдралыг бодитой мэдэхгүйгээр өөрийгөө рекламдах гэсэн худлаа зүйл ярьж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн илтгэл тавив. Тэдний дараагаар нутгийн иргэд орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар ярьсан.

Орхон аймгийн иргэн Н.Машбат :Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгууль бол маш чухал ач холбогдолтой улс төрийн үйл явц. Орхончууд бидний хувьд сонголтоо хийсэн. Юу гэхээр ард түмнийхээ төлөө зүтгэх тийм хүнийг МАХН-аас сонгоно гэж бодож байна. Энэ сонголтоо яаж хийсэн гэхээр сүүлийн үед иргэдийн амьдрал яаж доройтов, авлига яаж цэцэглэв гэдэг хэний ч нүдэнд ил тод. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед ямар бодитой бүтээн байгуулалт байна вэ. Юу ч байхгүй шүү дээ. Энэ дашрамд иргэнийхээ хувьд хэлэх нэг санал байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат машинаар биш гараар тоолох ёстой. Тэгэхгүй бол Ардчилсан намын автомат машиныг буруу уншуулаад иргэдийн өгсөн саналыг эсрэгээр нь хөрвүүлэх байдалтай шүү. Иймд автомат машин гараар тоолоход нь анхаараач гэж МАХН-ынханд хүсье.

Малчин Х.Цэрэнбат: Малчид бидний амьдрал тун хэцүү байна шүү дээ. Малчин биднийг цалинжуулах хэрэгтэй байна. Мал төрийн хамгаалалтад байна хэдий ч хамгаалаад байгаа юм алга. Хэдэн оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох гэж маш их ядарч байна.  Иймд малчдыг ажиллах байдлаас нь хамаараад цалинжуулаач гэж хэлмээр байна. Д.Тэрбишдагва таныг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэж хүсч байгаа шүү. Та бол тулхтай, голч шударга, олны дунд нэр хүндтэй улс төрч шиг санагддаг” гэсэн зүйл ярилаа. Д.Тэрбишдагва сайд тэргүүтэй албаныхан  ард иргэдтэй уулзахаас гадна Онцгой байдал, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон юм.

Д.Гэрэл

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 15

MAXN-g demjij bn

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 15

MAXN-g demjij bn

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 15

MAXN-g demjij bn

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 04 сарын 15

MAXN-g demjij bn

0  |  0
s(49.0.201.212) 2013 оны 04 сарын 15

ene malchid mun davrah yumaa henii maliig mallasan gej tsalin neheed bdag bnaa ichih bulchirhai gej bna uu?? harin ter Terbisgdavgiig neree devshuuleech gedeg in ch barag zuv shuu yalah magadlal in 70-aas deesh huvitai shuu

0  |  0
dugar(202.126.91.177) 2013 оны 04 сарын 15

Тэрбишдагва дарга нэр дэвших л хэрэгтэй байна даа.Ялах магадлал өндөр юм шиг санагдаж байна. Элбэгдоржоос салахгүй бол эх орон сүйрэхнээ!!!!!!!!!!!! !!!!!!!!...

0  |  0
Top