Гадаад харилцааны сайд Л.Болдын 4 дүгээр сарын 8-нд CNN телевизэд өгсөн ярилцлагыг товчлон толилуулж байна.
CNN хөтлөгч: Сүүлийн үед Дэлхийн эдийн засагт олон өөрчлөлтүүд гарч байна. Энэ бүхэн түүхий эдийн үнээс ихээхэн шалтгаалдаг уул уурхайн салбартай шууд холбогдож байна. Энэ үйл явцад оносон, алдсан улс орон цөөнгүй бий. Гэвч гарцаагүй хожсон гэж хэлж болох нэг улс байгаа юм. Энэ бол Монгол Улс. Бид тус улсын Гадаад харилцааны сайд Л.Болдоос Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал мөн томоохон орд газруудаа хэрхэн эргэлтэнд оруулах гэж байгаа тухай тодрууллаа
Л.Болд: Манай эдийн засаг өсч байна. Цаашид ч өсөн тэлэх өргөн боломж байгаа. Эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон асуудлууд чухал хэдий ч өнөөдөр бид эдгээр томоохон төслийг ажил хэрэг болгох тухай ярьж хэлэлцэж байна. Бусад жижиг зүйлд анхаарал сарних эрхгүй тийм цаг хугацаанд тулж ирээд байна. Үүнийг л бид чухамдаа одоо хийж, хэрэгжүүлэх ёстой юм.
CNN: Гэтэл нөгөөтэйгүүр танайд нэгэн томоохон орд газрын IPO гаргах асуудал удааширч байна. Олон компани эдгээр ордод оролцох гэж хоорондоо ширүүн өрсөлдөж байна. Монгол Улсын хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна уу? Үүнийг шийдвэрлэж чадах уу? Таны бодлоор, энэ нь хөрөнгө оруулагчдын санааг зовоох зүйл үү?
Л.Болд: Мэдээж хэрэг, хөрөнгө оруулагчид ямагт сэтгэл түгшиж байдаг, ялангуяа өнөөгийн эдийн засгийн хямралтай энэ үед бүр ч илүү түгшиж байгаа. Монгол Улс нээлттэй, ардчилсан орон. Бидэнд маш олон давуу тал байна. Гэвч үүнийг тэр болгон мэддэггүй. Монголд ирж үзсэн хүн л чухам энд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой, эрх зүйн орчны хувьд ч найдвартай газар гэдгийг ойлгодог. Тиймээс бидэнд энэ талаар эргэлзэх асуудалгүй.
CNN: Хэр тунгалаг, нээлттэй вэ?
Л.Болд: Монгол Улс ил тод нээлттэй, хамгийн эрх чөлөөтэй орон шүү дээ.
CNN: Төв Азийн улс орнуудыг ил тод нээлттэй, ардчилсан гэж хэзээ ч нэрлэхгүй. Гэвч Та Монгол Улс бусдаас ялгаатай гээд байна уу?
Л.Болд: Тиймээ. Монгол улс тэдгээр орнуудаас угаасаа их ялгаатай. Зарим үнэлэмжээр бид Зүүн Европын улс орны хэмжээнд байгаа. Монгол Улсыг Зүүн Европын улстай адилтгаж үзэж болно. Гэхдээ Монгол бол бас Азийн улс. Энэ нь бидний давуу тал юм. Үүнийг өнгөрсөн 20-р зуунд л сул тал гэж үздэг байсан байх. Харин өнөөдөр бидний давуу тал болсон. Ийм учир бидний хийж бүтээж буй бүхэн хөгжил, өсөлтийг авчирч байна.
CNN: Монгол Улс Хятадын орой дээр оршиж байгаа. Танай улсын гадаад худалдааны дийлэнхи хувийг Хятад бүрдүүлж байна. Үүнийг өөрчлөх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Танай улс Хятадаас ихээхэн шалтгаалж байх шиг?
Л.Болд: Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн хөгжилд ихээхэн шинэчлэл авчирлаа. Бүхий л өөрчлөлт Хятадтай ямар нэг байдлаар холбогдож байна. Урьд өмнө бид үүнд санаа зовох байсан байх. Харин өнөөдөр энэ бол бидний хувьд маш чухал боломжийг олгож байна. Хятад Улс цаашид ч хөгжинө, эдийн засаг нь өснө гэдэг нь үнэн юм бол, Монгол Улс ч бас өсөн дэвжих нь гарцаагүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаар Монголд зарцуулсан доллар бүр үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж болно. Тиймээс санаа зоволтгүй гэж хэлмээр байна.
CNN: Дэлхийн банкны мэдээлснээр, монголчууд нийгмийн үндсэн олон үйлчилгээг тэр болгон хүртэж чадахгүй байна. Танайд баялаг байна, гэвч тэр нь хүн бүрт хүртэхгүй байна. Та энэ баялаг өөрчлөлт авчирна гэж хэлэх үү?
Л.Болд: Манай улсын цөөн хэдэн орд газар, уурхай л гэхэд хэдэн их наяд доллараар үнэлэгдэнэ. Үүнийг 3 сая хүн амд хуваахад, Монгол хүн бүр саятан болох боломжтой юм. Тиймээс ядуурал бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Ингэснээр л бид улс орноо өөрчилж чадна. Үүнд 10 жилээс ч бага хугацаа шаардагдах байх гэж бодож байна.
CNN: Таны хэлснээр монгол хүн бүр саятан болох нь ээ?
Л.Болд: Тиймээ. Энэ бол бидний мөрөөдөл, бидний хүрч чадах мөрөөдөл юм.
Сэтгэгдэл ( 9 )
Bold zevsgiin naimaachin..
Bold bylterch ogchee.
Хэлсэн нь биелэх болтугай
Ard hilsan neelttei niigem gedeg ugiig turiin tomchuud terbumtanguud l helj bgaa ug. Jinhene ard tumen bol esreg bgaa. Medeej bier uzeegui erh chuluu ard hilal gedgiig medehgui shuu dee. Gadniihand gazar shoroo baylagaa zarahiin tuld turiihun manai ard tumen ardchilsan erh chuluutei gej hudlaa hutsdag bhgui yu. Yas yuman deeree ard tumen yu ch heleed tur zasag huleej avdgui avah bol buudchdag iim l argatai
Ard hilsan neelttei niigem gedeg ugiig turiin tomchuud terbumtanguud l helj bgaa ug. Jinhene ard tumen bol esreg bgaa. Medeej bier uzeegui erh chuluu ard hilal gedgiig medehgui shuu dee. Gadniihand gazar shoroo baylagaa zarahiin tuld turiihun manai ard tumen ardchilsan erh chuluutei gej hudlaa hutsdag bhgui yu. Yas yuman deeree ard tumen yu ch heleed tur zasag huleej avdgui avah bol buudchdag iim l argatai
myy lyibarchid
ardchilsan neelttei oron gej gadnihan maniusiigaa huurguj hoshgiruulj baigaad l Mongoliin ard tumend yamar ch ashig tusgui zuil hiiseer irlee dee
Bold said sain yarisan bna. Bid hogjino.
ëóáî ñ¿¿ëèéí õýëñýí ¿ãèéã ÷èíü ¿õýí õ¿òýëýý ìàðòàõã¿é ýý àìæèëò