Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эрхэм Шадар сайд Иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн дагуу үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдааны өмнөхөн өөрийнхөө тушаалыг хүчингүй болгожээ. Их суудлын хуралдаан энэ сарын 17-ны өдөр болох товтой байсан юм. Гэвч хуралдаанд бэлтгэх хугацаанд Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва тушаал гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон тухайгаа Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн тул Цэц нэгэнт Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилж, иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн шаардлага хангагдсан гэж үзжээ. Тэгээд дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож улмаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг цуцласан байна. Тэгэхээр Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн хууль зөрчсөн үйлдлээ цэцээр шийдүүлэхээсээ өмнө нүглээ наминчилсан хэрэг боллоо.
Сэтгэгдэл ( 6 )
Хүчингүй болгох нэг хэрэг. Үүнийхээ гүйцэтгэлийг хэрхэн хангаж байгаа дээр хяналт тавих хэрэгтэй. Хууль зөрчсөнөө ойлгоод хүчингүй болгож байгаа нь сайн хэрэг боловч ийм явдал олон давтагдах аваас ҮАБ-д аюултай. Иймээс бөөгнүүлж байгаад ҮХ-ийн 70.1-ээр ЗГ-ын үйл ажиллагааг Цэцэд өгөх хууль зүйн үндэслэлтэй.
одоо дарь.сүхбаатары
та на .рүхнэ
энэ сайд ичдэг болоосой. албан тушаал цол хэргэм гээч юм чинь бүүр чулуугаар айл гэр болж тоглодог байсан хүүхдийн тоглоом шиг юм боллоо
ИНГЭЖ АМЬДАРЧ БАЙСНААС ҮХЧИХЭЭЧ