Үндсэн хуулиас давсан Ерөнхий сайд амралтын өдрөөр нууц тогтоол үйлдэж дахин хууль зөрчжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Улстөрчдийн балаг дагуулсан үйл ажиллагаа хөшигний цаана өрнөж байдгийг бататгах бас нэгэн баримт байна. Ер нь хууль, журам гэдэг юм улстөрчдийн хувьд яаж ч ноороглож болдог цаас шиг зүйл болсон гэдгийг сөрж, үгүйсгэхэд үнэндээ хэцүү болж. Нэгэн цагт Хууль зүйн яамны экс сайд хүссэн үедээ хоржоонтойгоор хэлбэл хөнжилдөө байхдаа ч  хууль засдаг хэрэгт орж явсан бол өдгөө Н.Алтанхуягийн толгойлж буй шинэчлэлийн гэх тодотголт Засгийн газар амралтын өдрөөр “нууц”-аар Засгийн газрынхаа тогтоолыг хүчингүй болгочихдог юм байна. Тодруулбал, Засгийн газар төрийн албанд "түр орлон гүйцэтгэгч" тавих боломж олгосон 2012 оны 26 тоот тогтоолоо Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэнгүүт "нууц"-аар хүчингүй болгожээ. Энэ нь Ерөнхий сайд өөрөө Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн ээлжит алхам болж байгааг тодотгоё.

Түүнчлэн энэхүү маргаан чухам яагаад үүссэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа хүргэх нь зөв байх.

Монгол Улсын иргэн, Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр Төрийн албан хаагчдын Үндсэн хуульд заагдсан эрх ашиг хөндөгдсөн асуудлаар, Засгийн газраас төрийн албанд түр орлон гүйцэтгэгч нарыг томилох боломж олгосон 26 тоот тогтоолыг гаргаж хууль дээдлэх зарчимыг зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд уг өргөдлийг ҮХЦ-ийн гишүүн Т.Лхагваа 3 сар хууль бусаар дарсны эцэст 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр маргаан үүсгэхээс татгалзсан хариуг өгсөн байна.

Цэцийн гишүүн Т.Лхагваагийн шийдвэрийг эс зөвшөөрч ҮХЦ-д гомдол гаргасны дагуу Цэц 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 08 тоот МАГАДЛАЛ гаргаж Засгийн газрын 2012 оны 26 тоот тогтоол буюу Төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр иргэнийг “түр орлон гүйцэтгэгч” нэрийн дор томилох боломж олгосон шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээр шийдвэрлэжээ.

Цэцийн 3 гишүүний хамтын шийдвэрээр Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн үзэж маргаан үүсгэж хуралдаанд бэлтгэж байх шатанд амралтын өдрөөр “нууц”-аар Засгийн газар 26 тоот тогтоолоо хүчингүй болголоо гэдэг албан бус мэдээлэл Төрийн албан хаагчдын холбоонд ирсэн байдаг. Гэтэл үнэхээр тийм үйлдэл болж, Засгийн газар тогтоолоо хүчингүй болгосон тухай эхэнд өгүүлсэн билээ.

Тэгэхээр Засгийн газрын энэхүү үйлдэлтэй холбоотойгоор дараахь асуудлыг иргэд, олон нийт, нийт төрийн албан хаагчид болон УИХ, Засгийн газарт сонордуулах нь зүйтэй гэж Төрийн албан хаагчдын холбооны зүгээс үзэж байгаа аж. Үүнд: 

Нэг. 26 тоот тогтоолыг баталж, төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч” нэрээр төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд байхгүй иргэдийг шууд тавих үйлдлийг өнгөрсөн оны 9 сараас өнөөдрийг хүртэл хийсэн Засгийн газар энэ нь хууль бус, Үндсэн хуулиас давсан үйлдэл байсныгаа албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж үзэж байна.

Хоёр. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөнийг ҮХЦ болон өөрөө хүлээн зөвшөөрч нотолсон хагас жилийн хугацаан дахь 3 дахь удаагийн үйлэл болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилиг нар удаа дараа хэвлэл мэдээлэл болон УИХ-ын чуулганд энэхүү тогтоол нь “хууль зөрчөөгүй” гэж тайлбар хийж байсан үйлдэлдээ ёс зүйн хариуцлага хүлээж нийт ард иргэдээс уучлал гуйх нь зүйтэй гэж үзэж байна.

Гурав. Өнөөдрөөс эхлэн Төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч” гэх ойлголтыг МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН нэрийн өмнөөс Төрийн албанаас халж байгааг нийт ард иргэд, төрийн албан хаагчдад сонордуулж байна.

Дөрөв. Одоогийн байдлаар Төрийн жинхэнэ албаны удирдах 4000 орчим албан хаагчдын 80 гаруй хувь нь “түр орлон гүйцэтгэгч” хаягтайгаар ажилласаар байна. Үүнд тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг агентлагын дарга нараас гадна 13 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, 9 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, бүх яамд, агентлагуудын дэд дарга, нэгжийн дарга буюу газар, хэлтсийн дарга нар “түр орлон гүйцэтгэгч” хаягтайгаар ажиллаж байна. Нэгэнт Засгийн газар “түр орлон гүйцэтгэх” журмаа Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүйд тооцсон тул эдгээр “түр” нэрээр томилогдогсод ч мөн Үндсэн хууль, хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр нэн даруй хүчингүй болох учиртай гэж үзэж байна.

Засгийн газар, бүх яамд, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг “түр” томилсон шийдвэрүүдээ хүчингүй болгосон талаараа олон нийтэд мэдээлэхийг хүсч бас шаардаж байна. Үүнд хяналт тавьж ажиллахыг УИХ, Монголд хуулийн засаглал тогтсон гэж үзэж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, төрийн албан хаагчдадаа хандан хүсье.

Тав. Засгийн газрын 26 тоот Үндсэн хуулиас давсан шийдвэрийн хор уршигаар “Түр орлон гүйцэтгэгч”-дээс энэ хугацаанд гаргасан бүх шийдвэрүүд, тэр дундаа “түр нөхдүүд”-ийн зүгээс төрийн мэргэшсэн, тангараг өргөсөн албан хаагчдыг хууль бусаар халсан шийдвэрүүд нь эрх зүйн чадамжгүй буюу хууль ёсны бусад тооцогдож буй учраас эрх ашиг нь хөндөгдсөн, эрхээ хамгаалуулах хүсэлтэй иргэдийг зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэх талаар бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Зургаа. Дээрх асуудалтай шууд холбоогүй ч гэсэн Монгол Улсын Ерөнхий сайд 2013 оны 04 дүгээр сарын 13-нд Буянт-ухаа цогцолборт Төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтан дээр “Төрийн албан хаагчдыг хагас бүтэн сайн өдөр, өглөө наймаас оройн найман цаг хүртэл ажиллуулах” тухай мэдэгдэл хийснийг Төрийн албан хаагчдын холбоо буруушааж байна.

Монгол Улсын нэгдэн орсон “Иргэний нийгэм, эдийн засгийн эрхийн тухай олон улсын Пакт” болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын цаг нь 8 цаг байхаар, хэрэв илүү цагаар болон амралтын өдрөөр ажиллуулсан бол илүү цагийн хөлсийг олгохоор заасан байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хангаж, биелэлтэнд нь хяналт тавих үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь төрийн албан хаагчдыг өөрийнхөө “хувийн албат” мэтээр хандаж хариуцлагагүй, хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн хууль тогтоомжоосоо давсан мэдэгдэл хийж байгааг буруушааж байна. Албан ажлын шаардлагаар төрийн албан хаагч нь илүү цагаар ажиллах нь зүйн хэрэг хэдий ч үүнийг нийт төрийн албан хаагчдын үүрэг мэтээр хавтгайруулсан Ерөнхий сайдын хариуцлагагүй мэдэгдэл нь хувийн хэвшилд мөн муугаар халдварлаж тэднийг илүү цагаар, амралтын өдрүүдээр ажиллуулсны нэмэгдэл хөлсийг ажил олгогч, эзэд төртэй барьцан олгохоос цааргалах үр дагавартайг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд мөн анхааралдаа авахыг хүсчээ.

Түүнчлэн дээрх 6 зүйл асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг Монгол Улсын Засгийн газарт хандан хүсч байгаа юм байна. Тэгэхээр бүгдийг халж шинэчлэхээр зорилго шулуудсан энэ Засгийн газар ийм хууль зөрчсөн шийдвэрүүдийнхээ араас ямар тайлбар хийхийг олон нийт харж, хүлээж байгааг сануулах нь зөв биз ээ.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
алаач энэ мууг(202.126.89.168) 2013 оны 05 сарын 16

алтанхуяг банзлыг алаач энэ мууг

0  |  0
zochin(49.0.149.2) 2013 оны 04 сарын 21

huchingui bolgoson togtool geed bga chin gariin useggui um bn sh d iim togtool gej uy bsiin uneheer huuli zorchson bol hariutslaga tootsoh estoi gevch urid ni buur huuli zorchihoh ni bitgii hel huulia zassan hun odoo yagaachgui suuj bn iim bhad yaaj huuli hergjihiin nymdorjiin zassan huulinaas bol humuus yl zavshsan ulsad ochnoon terbumiin hohirol uchrsaniig odoo erguulen toluuleh heregtei

0  |  0
Э(37.220.181.4) 2013 оны 04 сарын 18

АЛТАНХУЯГ МОНГОЛЧУУДЫГ УРАНААР ХОРДУУЛЖ АЛАХ ДААЛГАВАР ХУЖАА НАРААС АВСАН

0  |  0
sdafafsa(202.5.202.21) 2013 оны 04 сарын 17

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай . дэлгэрэнгүйг 88226272

0  |  0
ЗОЧИН(122.201.18.141) 2013 оны 04 сарын 17

АЛТАНХУЯГ ГЭЖ НЭГ ХУУЛЬ ХУЛГАЙЛДАГ ХУЛГАЙЧ ГАРЧ ИРЛЭЭ. ХУУЛИЙН ХУЛГАЙЧ ГЭВЭЛ ТААРНА.

0  |  0
togoo(202.131.235.70) 2013 оны 04 сарын 17

Ene sasgiin gazar yum hiih geed l zvvtgeed l bna shvv dee Tusalg demgihiin orond shvvmjleed l bh yum .Rr ni ajil hiij bgaa hvn shvvmjleld ih ourtdug biz dee.Altanhuyag dargaa bitgii buuj uguurei Ard tvmniihee tuluu zvtgeed l baigaarai.

0  |  0
зочин(122.201.18.134) 2013 оны 04 сарын 17

аль аль нь хуулиа уншаач

0  |  0
d(202.179.20.172) 2013 оны 04 сарын 16

altanhuyagiin togloom bish shuu ene tur chin yaj iim yrunhii saidiig tevchij bnaa zogsootsgooyoo

0  |  0
ЗОЧИН(122.201.18.199) 2013 оны 04 сарын 16

АЛБАН ХЭРГИЙН ЗААВАРЫГ НЭГ ОЛООД ХАРААРАЙ. СУРАГ СОНСООД МЭДЭМХИЙРХЭЭ БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ. ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ СҮЙРСЭН БИД КЛУБЫН ТЭРГҮҮН Б.ЭНХБАЯРАА

0  |  0
ЗОЧИН(122.201.18.205) 2013 оны 04 сарын 16

Б.ЭНХБАЯРАА ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ЗАХИАЛГААР БЭЛДҮҮЛЭХДЭЭ ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОГ ЗӨВ ХЭЛЭХГҮЙ ДЭЭ. ГАРЧИГНААСАА ЭХЛЭЭД ДАН ХУУЛЬ БОЛОН ЛОГИКИЙН АЛДАА. ЕРӨНХИЙ САЙД ТОГТООЛ ГАРГАХГҮЙ. ЗАХИРАМЖ ГАРГАДАГ.

0  |  0
ганаа (202.179.11.178) 2013 оны 04 сарын 16

энэ одоо үнэн юм уу даа үнэн бол ер нь хэцүү байна хууль зүйн сайдаа юу болж байна алтан хуяг сайдаа өрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгөө тайлбар өг

0  |  0
Зочин(183.177.98.26) 2013 оны 04 сарын 16

Хууль одоо л хэрэгжиж эхлэх нь. УИХ-ын хаврын чуулган дээр хууль одоо л жинхэнэ утгаараа хэрэгждэг болсон мэт зүйл яриад байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийго

0  |  0
zochin(122.201.18.220) 2013 оны 04 сарын 16

ene er ni jookhon yumtai baikhaa

0  |  0
tood(115.187.90.3) 2013 оны 04 сарын 16

ene erhem arai davarch bnaa. uuriin hamaatnii duugee bas neg yamnii turiin nariinii suudald uuriig ni ch medeegui bihad tomilson. ter ni ch huurhii duu ahaaraa turii bariad saidaa ch yman chinee boddoggui negen bilee. turiin alba turliin alba bolson gej unen. erhem saidiin tomiluulsan duugiinh ni tushaalaar neg l yamnaas gehed 20 garui turiin alban haagch ajilgui bolson doo.

0  |  0
Hogiin yum be !(103.9.90.253) 2013 оны 04 сарын 16

bidnees dalduur uur hichneen huuliig iim bolgoj bhaa bol !! Ene altanhuyag arai davarch bn ! Ogtsotuulaach iur zunduu bolovsroltoi humuus bn

0  |  0
hen be(202.55.183.178) 2013 оны 04 сарын 16

ERUNHII SAID ARAI CHDEE

0  |  0
boli(202.55.183.178) 2013 оны 04 сарын 16

bi duraaraa avirlahaa boli gej bodoj bna

0  |  0
irgen(202.126.91.150) 2013 оны 04 сарын 16

ard irged undsen huuliar togloj ugj bnaa neeree boliosoi

0  |  0
Top