Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар МАН-аас өргөн барьсан хүсэлт, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Тухайлбал, МАН-аас өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг удаа дараа үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ дахь МАН-ын 25 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барьсан юм. УИХ-ын дарга энэ асуудлыг энэ долоо хоногийн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсний дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах юм байна.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 2 )
That”s cleared my thoughts. Thanks for coibgitutnnr.
Er ni bi undsen huulia sahij yavaa negen irgen yagaad erenhii said ni shunu duluur undsen huulia zurchij bg um ogcor