“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр 11.00 цагт албан бус хурал зарласан ч бүлгийн гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учраас хуралдааныг түр хугацаагаар хойшлуулаад байсан. Тэгвэл товлосон хугацаанаас нь цаг гаруйн дараа гишүүдийн ирц бүрдэж, эвслийн бүлэг хуралдаанаа эхэллээ.
Тус бүлгийн хуралдаанаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, МАН-ын гишүүдээс УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Үүний дагуу гарсан шийдвэрийг хэлэлцэхээр эвслийн бүлгийн гишүүд өнөөдөр албан бусаар ийн хуралдаж байна.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 0 )