УИХ-ын эмэгтэй гишүүд С.Эрдэнэд албан бичиг хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 126 дугаар тогтоолын дагуу дөрвөн хүүхэд төрүүлсэн болон 20-оос дээш жил ажилласан эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргасан байдаг. Тухайн үед энэхүү тогтоолоос болж 38-45 насны эмэгтэйчүүд ид хийж бүтээх насан дээрээ ажилгүй болж хоцорсноор үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт багагүй асуудал үүсч байжээ. Тиймээс 2012 оны 09 дүгээр сарын 04-нд батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 онд ажилгүй болсон эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай хэмээн УИХ-ын эмэгтэй гишүүд үзжээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд дээрхи асуудлыг ойрын хугацаанд хянан шийдвэрлэхийг хүссэн албан бичгээ УИХ-ын эмэгтэй гишүүд хүргүүлсэн байна.

Р.Мөнгөн

  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsengel(202.170.71.39) 2013 оны 04 сарын 16

Ene asuudal mash zuv. Mash olon eejuud huuhed gargasniihaa tuluu helmegdej ed hiij buteeh nasan deeree geriin avgai nar bolson shu.

0  |  0
suprmen(49.0.201.19) 2013 оны 04 сарын 16

proteziin uildver gedeg bol erhten holboh gazar uchraas holboonii meregjiltei hun yadaj ded zahiral in bj bolno geed ineej suugaa nuniig Erdene gedeg yum bilee ineedtei bgaa biz

0  |  0
Top