Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан асуудлаар дүүрэн үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар МАН-аас өргөн барьсан хүсэлт, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг удаа дараа үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ дахь МАН-ын 25 гишүүн гарын үсэг зурж, огцруулах шаардлагаа өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Тэгвэл энэ өдрийн хуралдаанаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан асуудлыг гишүүдэд танилцуулсан юм. Эдгээр асуудлын хүрээнд гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Шинэчлэлийн” Засгийн газрын сайд нар тухай бүрт нь тайлбар өгч байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин энэ үеэр “Шинэчлэлийн” Засгийн газрыг Н.Алтанхуяг сайд толгойлох болсоор найман сарын нүүрийг үзэж байна. Гэвч энэ хугацаанд Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн нааштай бодлого, ажлын үр дүн харагдах ёстой. Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах 1111 төв байгуулж, үлэг гүрвэл Батаарын араас хөөцөлдөх, цахим хурал хийж төсвийн хөрөнгийг нэмэгдүүлснээс өөрөөр хийж бүтээсэн ажил даанч алга. Улс орны бүтээн байгуулалт, Ардчилсан шударга ёсыг дээдлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зүйл юу ч хийгээгүй. Төрийн албыг нийтийн алба болгох нэрээр хууль бус томилгоо хийх, хоморголон халах гэх мэтээс болж ард иргэдийн Засгийн газарт итгэх итгэл буурч, харин ч бүр айдаст автсан байдалд хүрлээ. Төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр ер санаа зовоогүй. Эдийн засгийн өсөлт удааширч, гадаад болон дотоодын хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 67 хувиар буурлаа. 1,5 тэрбумын бондын өрийг Монгол Улсын ард иргэд хэдэн үе дамжин төлөх болчихоод байна. Сөрөг хүчнийг боомилон, энэ их мөнгийг төсвийн уялдаа холбоогүйгээр дур мэдэн шийдчихээд одоо хүртэл ямар нэгэн зүйлд зарцуулаагүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой атал хэрхэн зөрчиж болохыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж эхэлсэн” хэмээн мэдэгдсэн юм.
Харин тус намын зарим гишүүдийн хувьд “Уул уурхайн асуудлаар түр хороо байгуулахаар болсон ч бүтэц, бүрэлдэхүүний хувьд тодорхойгүй байгаа. Мөн удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар шалгалт хийсэн мөртлөө эцэслэн дүгнэж хэлэлцээгүй, төрийн их удирдагч Ю.Цэдэнбал агсны хөшөөг юуны учир буулгасан, УИХ-ын гишүүд Байнгын хороонд харьяалагдах эрх нь нам, эвслээс хамааран харилцан адилгүй байгааг өөрчлөх” зэрэг асуудлаар эрхэм сайдад асуулт тавилаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүнд хариулт өгч “Уул уурхайн асуудлаар түр хороо байгуулахаар та бүхэн санал гаргасныг шийдвэрлэсэн. Одоо бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн бий болгохыг та нар өөрсдөө шийдэж болно шүү дээ” гэсэн бол, УИХ-ын гишүүн Д.Энхбат “Ю.Цэдэнбал агсны хөшөөтэй холбоотой асуудлаар Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзсан. Энэ хөшөөг зохион бүтээгчийн хүсэлтээр суурин засвар хийж байгаа болохоос биш, ямар нэгэн улстөржсөн юм байхгүй. Тиймээс зөв өнцгөөс нь олж хараасай гэж хүсье” хэмээсэн юм.
УИХ-ын намрын чуулганы үеэр УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар дөрвөн ч хуулийн төсөл хэлэлцэхээр болсон тул энэ дагуу УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан байна. Харин уг асуудлыг өдий хүртэл эцэслэн шийдвэрлэхгүй байгаа талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсан. Үүнд тайлбар хийсэн Р.Гончигдорж гишүүн “Байнгын хорооны даргын ажлыг шалгаж, энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө худлаа Пи Ар хийх хэрэггүй. Ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон учраас энэ удаад хийгээгүй юм. Хоёр бүлгийн удирдлагууд байр сууриа солилцож, ойлголцолд хүрчихвэл ажлын хэсгийн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.
Энэ мэт олон асуудлыг хэлэлцэж буй Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд гишүүд үзэл бодлоо илэрхийлж, зарим үед ширүүн маргаан өрнүүлж сууна.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 7 )
This weisbte makes things hella easy.
1996-2000 ONII HOOROND MAN TOR ZASGIIG 4 UDAA OGTZRUULJ /N.ENKHBAYR UDIRDAJ/ ULS ORNOO HOGJUULEH AJILD SADAA BOLJ BSAN .ODOO TER UE SHIG ULS ORNIIG ERONHII SAIDIIG OGTZRUULAH NERIIN DOOR MONGOL ULSAA SUIRUULEH GEJ BNA.SEREMJLEGTUN!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!
1996-2000 ONII HOOROND MAN TOR ZASGIIG 4 UDAA OGTZRUULJ /N.ENKHBAYR UDIRDAJ/ ULS ORNOO HOGJUULEH AJILD SADAA BOLJ BSAN .ODOO TER UE SHIG ULS ORNIIG ERONHII SAIDIIG OGTZRUULAH NERIIN DOOR MONGOL ULSAA SUIRUULEH GEJ BNA.SEREMJLEGTUN!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!
1996-2000 ONII HOOROND MAN TOR ZASGIIG 4 UDAA OGTZRUULJ /N.ENKHBAYR UDIRDAJ/ ULS ORNOO HOGJUULEH AJILD SADAA BOLJ BSAN .ODOO TER UE SHIG ULS ORNIIG ERONHII SAIDIIG OGTZRUULAH NERIIN DOOR MONGOL ULSAA SUIRUULEH GEJ BNA.SEREMJLEGTUN!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!
altanhuygiin huvid PM hiih chadvar dutmag shuu dee. naad zah ni hursh zergeldee gurnuudee ul oishooson baidaltai handaj baigaag ni shuud ogtcruulah undeslel shuu dee
МАН-н өнгөрсөн жилүүдэд нураасан ажил болгоныг эмхэлж цэгцлэхэд 8 сар хангалтгүй.Эдни
Nam gej huvaagdahguigeer chadvartai bolobson khuchneer ankh zasgiin gazraa burduulsen bol Unuudur iim asuudal yarigdakhgui bsiin.Kharamsaj bna.Iim tur zasgiin udrirdlagatai bgaadaa!!!!!!!!!!!