Удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргаж, улс орны эрх ашиг үл нийцэх шийдвэрүүд гаргасан гэх шалтгаанаар албан тушаалаасаа огцрох дээрээ тулаад байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ид үргэлжилж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр бухимдлаа илэрхийллээ. Эрхэм сайд сөрөг хүчний зүгээс гаргаж тавьсан асуудлуудад тодорхой хэмжээгээр тайлбар өгсөн бөгөөд “Та бүхний гаргасан шаардлагыг харсан, бас уншсан. Мэдээж хэрэг, энэ Засгийн газарт шүүмжлэлтэй асуудал байвал хүлээж авна. Зориудаар гүтгэн дайрсан бол засч залруулна. Намайг зарим аймгийн Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль бус томилгоо хийсэн гэж дайрч байна. Тэгж яривал 2004 оны Засгийн газрыг АН, МАН-тай хамтран байгуулах үедээ дөрвөн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон түүхтэй. Тухайн үед хоёр нь асуудлыг албан ёсоор хэлэлцсэний дараа үүрэгт ажлаа хүлээж авсан бол, хоёр нь өөрчлөгдсөн. Гэтэл одоо хамтарсан Засгийн газар байгуулах үедээ хийсэн ажлаа юу ч болоогүй мэт мартчихаад “Шинэчлэлийн” Засгийн газрын ажлыг шүүмжилж байна. Тэгээд ч нэгж агентлагийнхаа даргыг өөрчлөх мэдэлгүй юм бол Ерөнхий сайд байгаад яах юм бэ. Хаврын чуулганаас өмнө Н.Алтанхуяг гэдэг хүн хууль зөрчсөн гэх ганц ширхэг цаас ч болов, гаргаж авах гээд байгааг чинь мэдсэн учраас би тэр захирамжийг хүчингүй болгосон. Түүнээс биш, хууль зөрчсөн томилгоо хийчихээд ингэсэн юм алга” хэмээн хатуухан хэллээ.
Гэвч сөрөг хүчний зүгээс уг асуудлыг дахин сөхөж, хууль бус томилгоо хийсний дараа үүнийгээ залруулах тогтоол гаргасан гэх маргаан өрнүүлсэн тул Н.Алтанхуяг сайд “Та нар яасан их хууль мөрддөг улс вэ” гэж хэлээд танхим дүүрэн алга ташилт “бэлгэнд” авлаа. Тэрбээр энэ үгээ залруулан “Ямар үед хууль яриад, ямар үед хулгай хийдэг улс вэ, та нар. Би хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” хэмээн бухимдав.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 10 )
Öýâýðõýí íóó÷èõààä áàðäàìõàí õýëæ áàéãàà áàéõäàà. Òºðä ãàðñàí õ¿í õóëãàé õèéãýýã¿é õ¿í òóí öººõºí õóðóó äàðàì áàéõàà. Äàõèæ ë õ¿ì¿¿ñ áèòãèé õóëãàé õèéãýýä áàéãààñàé áèëýý?
Hamgiin suuld estoi goe heljee. Hedhen sar zasag bariad buuna gej baih ch gui. Uursduu olonh baihdaa yamar muuhai bailaa daa zasag turtei holbootoi shiidver gargah tuvshnii yamar ch ajil huutsuldsunuragshaa yvdaggui chudur tushaa bolood hugiin l bsan sh dee.
ene bol MAN in shovuu baigaa um aa eronhiilogchiin songuuiin omnoh sanuulah gesen oroldlogo sain ajil hiigeed ard tumen bugd am saitai baiga ychiraas staaduul chin uheh geed baigaa m da
adilahn har hereend baij bie bienge yahnaw de..
20 say ch tegsen ta bidnii karmaanaaas garsan mungu hugshuun uls turchdiig umuuruh ymarch hereg bidend bhgui eee !!!!!! bid helj shuumjeleh erhteii buulgah ch erhtei altanhuayg said ni ymar chadavrtai yum be ijilhen iluu balai yum yrisan l hun bgaa bizdee
ан- засгийг ажиллуул. махн ман”” луйварчид дахин сэхэхгүй болох нь гээд үймүүлж байна. наад луйварчид алуурчид хулгайчидын бүлэглэлтэй --- ёрөнхий сайд минь тэвчээртэй тайван үзэлц.
Altanhuyag ajilaa hiij baih yostoi.harin erhem said mongol tumnii tuluulul gedgee yamagt sanaj yavah heregtei.
Shinechleliin zasgiin gazar gej ankh garch irehed ni setgel undur huleen avlaa.Odoo chadvargui udirdagch gedgee haruullaa shuudee.Nam gej uzehgui chadvarlag humuuseer bagaa burduulsen bol ner hundtei baikh bailaa.Odoo denduu oroitsondoo!!!!!!!!!!!!
altankhuyag said icheesei bilee ajlaa hiij chadahgui bna shdee ta zugeer buuj uguuch dee