“Манай Турк” гэдэг үг огцрох шалтгаан биш

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

МАН-ын гишүүдийн хувьд, энэ үг амны уншлага болоод байгаа бололтой. Турк улсын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр Н.Алтанхуяг сайдтан “Манай Турк” гэж хэлснээс болоод ийнхүү “шаналж” яваа гэнэ. “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн алдаатай мэдээлэл хийснээс болоод хөрш хоёр орны харилцаанд сэв суух вий гэж болгоомжилж, Үндэсний аюулгүй байдлын асуудалд санаа зовниход хүрснээ тэд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн үед хийсэн мэдэгдэлдээ “Энэ бол хоёр хүний уулзсан асуудал” гэсэн нь улс орны эрх ашигт үл нийцэх, хөнгөн гоомой хариулт гэж үзсэн аж.

Харин эрхэм сайд энэ бүхнийг эсэргүүцэж “Гадаад харилцааны асуудал учраас энэ тухай тэгж их дэлгэрэнгүй яримааргүй байна. Би ямар ч мэдэгдэл хийгээгүй, тухайн үед. Улс орнуудын удирдлагууд уулзаж ярилцах нь нэг өөр асуудал. Мөн монголчууд гадаад бодлогоо хэрхэн авч явах нь ч тусдаа асуудал гэсэн утгаар нэг сурвалжлагчид ярьсан. Гэтэл зарим нэг өгүүлбэрийг нь хасч орхиод улстөржүүлж эхэллээ. Манай Турк гээд хэлчихээр яадаг юм бэ. 2007 оноос хойш манай улсын иргэд Туркт 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнгөрсөн онд гэхэд, 6500 иргэн тус улсад зорчсон судалгаа бий. Турк улсын иргэд ч манай улсад визгүй зорчих боломж хэр байгаа талаар ярилцсан зүйл бий. Гэтэл ганцхан үгнээс болоод хөрш орнуудын харилцаанд сэв суулгах хэмжээнд хүртэл асуудлыг дэврээсэн учир би ТЕГ-т шалгах үүрэг өгсөн. Энд нэг их нууцсаад байх юмгүй” гэлээ.

Энэ үеэр Я.Содбаатар гишүүн “Өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын 26 дугаар тойргийн дахин сонгуулийн санал хураалтын өмнөхөн та цахим ертөнцөөр сурталчилгаа хийсэн. Хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү” хэмээн сануулахад сайд “Би тэр нарийн ширийн юмыг нь мэдэхгүй. Гэхдээ иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалсан. Өөрчлөлт, шинэчлэлт улс оронд маань хэрэгтэй байгаа шүү гэж хэлснээс өөр юм яриагүй” гэж тайлбарласан юм. Юутай ч, нэлээд ширүүхэн маргаан өрнөж буй тус хуралдаан өндөрлөх дөхөж байгаа бололтой. Харин олон асуултад ээрэгдэж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн огцрох, эсэх асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(91.216.25.2) 2014 оны 06 сарын 21

Umm, are you really just giving this info out for nohnitg?

0  |  0
tURIIHEN(202.55.183.178) 2013 оны 04 сарын 17

Turiin chuhal alban tushaaltnii huvid MANAI TYRK gej helsen chin odoo ogtsroh gol shaltgaan mun bizdee IIM BOLCHIMGYI DUR ZORGOOROO TURIIN TYSHEED YARIJ SUUH UUDELHII NIITEER MONGOLIIG ONIGOOND ORUULAAD ene tegeed zygeer gej yy

0  |  0
EE BURHAN(202.55.183.178) 2013 оны 04 сарын 17

ERUNHII SAID TIIM ULS HOORONDIIN HARILTSAAND TSAV SUULGAHGYI TULUU SANAA TAVIDAG JYJIGCHIN MUN Y TEGVEL YAGAAD YNREHEER HEN CH MARGAHGYI TOM GYREN GEDEGTEI NI 2 HURSHTEIGEE YAMAR AN TSAV GARGAAD BAILAA GETEL TYRK ADIL YADUU HOGIIN HYMYYSTEI INGEJ SYJIREH BOLOV TENEG GEDEG CH GOYDONODOO

0  |  0
zochin(122.201.18.163) 2013 оны 04 сарын 16

bid chi gesen gadaadad surch baikhdaa manai ter uls geed l yaridag baisan uund chini buruu zuil ogt baikhguy khudlaa shaltag khaisan man-yn durakuud ta nart mash ikh no bii shuu

0  |  0
зочин(49.0.142.131) 2013 оны 04 сарын 16

Үнэхээр сонгуулийн үед цөхим ертөнцаар юу гэж бичсэнээ мартсан юм өаых даа. Манай намд энэ суудал их хэрэгтэй байна гээдл ... бичээд байсан биз дээ.

0  |  0
sanaa(202.179.26.3) 2013 оны 04 сарын 16

6500 gej bn xed ni tend xorigdoj yanxan bolson sudalgaa gargasan uu noxor altanxuyag said guaiexleed teriig tootsoj uz daraa ni naad manai turk gej chaljij orxi za

0  |  0
ааха(202.9.47.131) 2013 оны 04 сарын 16

Түрк улс чинь манай Завханы сартуул үндэстэн шүү дээ.

0  |  0
Top