Баянгол дүүрэг дахь Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээ үйлчилдэг хэд хэдэн газрын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.
Тодруулбал БГД-ийн 6-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Max club", 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Haranga" караоке, 8-р хорооны "Ocean" баар, "Mammut" баар, "Andorra" karaoke тус тус эрхээ цуцлуулсан байна. Түүнчлэн 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Taiga nuur kafe", 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Хэрлэн" хүнсний дэлгүүр, "Өрнүүн" хүнсний дэлгүүр, 20-р хорооны "Үлэмж" хүнсний дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэх эрхийг цуцалжээ.
Дээрх газрууд нь удаа дараа зөрчил гаргасан бөгөөд 1-ны өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчилжээ. Уг нь бол сар бүрийн 1-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгжүүд архи согтууруулах ундаагаар үйлчлэх ёсгүй юм.
Тиймээс БГД-т үйл ажиллагаа явуулдаг, дээр нэр дурьдагдсан газруудаар иргэд үйлчлүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ОНХА-аас
Сэтгэгдэл ( 3 )
River sound iig face. Holliwuud iig chaddag yum bol haagaach ed bol buten jil tsagiin huvaarigui ajildag bar. Yagaad edend huulibaidag ui uim be muu har avilagchidaa
River sound iig face. Holliwuud iig chaddag yum bol haagaach ed bol buten jil tsagiin huvaarigui ajildag bar. Yagaad edend huulibaidag ui uim be muu har avilagchidaa
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай . дэлгэрэнгүйг 88226272