“Үгүй хө, хүн амьдралдаа мөн ч их юм үзэх юм даа” хэмээн нэгэн эр ярьж суудаг өгүүллийг та санаж байна уу? Би лав санаж байна. Нас 60 давсан нэгэн эр үхсэн морио чөдөрлөж байгаад өвчиж буй тун хашир нэгэн нөхрийг хараад ийн өгүүлдэг. Ингээд зогсохгүй одоо ч чивхтэй чавганцтай таарах л үлдлээ хэмээн гаансаараа галзуу улааныг ганц нэг нэрсэн шиг суудаг шүү дээ. Энэ өвгөн шиг миний бие амьдралдаа нэг их урт насыг туулаагүй ч өнгөрсөн хугацаанд бас ч гэж муугүй сонин хачныг үзэж, цаашдаа ч нэлээдийг туулах шинжтэй байна. Ялангуяа улстөрийн амьдралд.
БНМАУ гэж байх үед бидний амьдрал бас л сонин байлаа. Нэг нам. Нэг уриа. Бүгд пролетариуд. Ер нь дэлхийгээр нэг хөл нүцгэн пролетариуд, харин ганцхан Америкт л капиталист нэртэй шулан мөлжигчид байсан болохоор санаа амар явлаа. Тиймээс ирээдүйд бий болох сайн сайхан коммунизмыг үзэхгүй юм аа гэхэд түүнд хүрэх хугацааг хурдасгахын тулд таван жилийн ажлыг болж өгвөл нэг жилд багтаачих санаатай гүрийдэг байв. Гэтэл одоо юм бүхэн эсрэгээрээ эргэсэн. Мөн эргээд хартал дэлхий нийтээрээ капиталист болохын төлөө явж байхад хэсэгхэн улс түүн дотор 70 гаруй жил түүний эсрэг зүтгэсэн байгаа юм. Энэ бол миний амьдралдаа үзэж туулж буй их юмны нэг хэсэг нь. За тэгээд нам төрийн өөрчлөгдсөн, мань мэтийн үзэж харж буй юм гээд яривал зөндөө, зөндөө. Гэхдээ энэ бүгдийн тухай түр хойш тавья. Харин одоо үзсэн юмаа үзэх гээд байгаа тухай буюу энэ Засгийн газрыг огцруулах гээд байгаа МАН, огцрох ялд “унасан” Н.Алтанхуягийг өмөөрч ганц нэг дуугаръя. Яадгийм.
Юуны өмнө миний бие Ардчилсан намд аймаар хайртай янаг нэгэн биш гэдгээ шулуухан хэлье. МАН болоод АН-д хог ч бий, ховор эрдэнэ ч болохоор хүмүүс байдаг. Мөн үүнтэй уялдуулаад Н.Алтанхуягийн Засгийн газрыг юунд өмөөрөх болсноо өгүүлье.
Социализмын үед Монголын төр хаа ч очиж иргэдээ сонсдог байсан юм. Байг гэхэд худлаа, үнэнийг бүү мэд ийм дүр эсгэдэг байв. Тэгвэл хожим цагаан морин жилийн хувьсгалын дараачаас МАН болсон МАХН төр барьсан жилүүдэд тэдний сонсгол муудан муудсаар сүүлдээ таг дүлийрсэн юм. Юу ч сонсохоо больсон гэхэд бараг хилсдэхгүй. Тэгсэн хэрнээ өөрсдөө сонсоод байна гэж эндүүрээд л.Тэгвэл энэ засгийн үед “1111” гэсэн чихтэй болов. Сонсч байна, манийгаа. Жирийн иргэд дуртай үедээ хандах боломж олголоо. Мөн энэ Засгийн газар сонсч байгаа учраас тэр биз тун зөөлөн чихтэй харагдах болж. Энэ төр намайг сонсч байна гээд бодохоор цаанаа л нэг сэтгэл өег. Өнчин хүүхэд гэнэт өмөөрөх хүнтэй болсон юм шиг санагдах. Өмөөрч ч байна.
МАН сонгуулийн өмнө 40 мянган айлд 6 хувийн хүүтэй зээл олгон орон сууцанд оруулна гэж биднийгээ өөрсдийн хамт молигодоод адаг сүүлд нь АН-ыг лаахайд унагав. Хэн энэ ялыг үүрэв. Энэ Засгийн газар. АН үүнийг аргалах гээд арга чаргаа барж суухад МАН инээгээд л. Нөгөө талаас энэ намынхан бага хүүтэй зээл аваад орон сууцтай болчих гэсэн миний хүсэл мөрөөдөл, гэнэн зан хоёрыг тавлаад ч байгаа юм шиг. Ингэхэд өнгөрсөн хугацаанд гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр 6 хувийн хүүтэй зээлийн орон сууцны талаар МАН ган хийсэнгүй. Таг.
Хадгаламж зээлийн хоршооны балгийг мөн л АН арилгах гээд чардайж байна. Өргөгч цамхаг нь замаар явж байгаа хүүхдийг дараад алчихдаг замбараагүй барилгуудыг цэгцлэх гээд үйлээ үзэж байгаа харагдах юм. Өмнө нь МАН энэ талаар дуугарч байл уу. Мөн зургаан аймгийг хар замаар холбож Улаанбаатар метротой болох төлөвтэй болоод ирлээ. Гэтэл МАН “Мянганы зам” гэдэг юмыг хэдэн мянган өдөр ярив даа. Өмнөговь аймгийг л гэхэд өчнөөн жил тарчлаасан цахилгаан станцыг нь сольж одоо цоо шинийг барихаар болж 50 тэрбум төгрөг гаргаад шуудхан М.Энхсайханд өгчихлөө гэх мэтээр яриад байвал цөөнгүй юм бий. Эдгээрээс хамгийн амин чухал нь манай нийслэл “Эсгий хот” хэмээх албан бус нэрнээсээ 374 жилийн дараа салж магадгүй болоод байна. Өөрөөр хэлбэлолон зуун жилийн настай гэр хорооллоо бохир, цэвэр усны шугамтай холбож, утаа, модон жорлон, бохирдсон худаг, хогийн цэгээс нь салгаад хүн амьдарч болох хэмжээний хот болгох гэж байна. Хэн үүнийг эхлэв. Энэ засгийн газар. Эрхэм Э.Бат-Үүл. Түүнд үүний нь төлөө дахиад баатар цол өгсөн ч яадгийм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар байгуулагдаад наймхан сарын нүүрийг үзэж, хахир өвлийг дөнгөж давлаа. Гэвч энэ хугацаанд түүнийг хулгана гэвэл хөеө ноохойгоо гайгүй цуглуулаад авах шиг болов. Товчоор хэлбэл мөнгөтэй болоод авлаа. Энд нэг зүйлийг зориуд цохон хэлэхэд бидний амьдрал үлгэр биш, бас нөхөр Н.Алтанхуягт шидэт саваа хараахан байхгүй тул “хоп” гээд бөөн төгрөгтэй болчих боломж огт үгүй. Тиймээс орчлонгийн жамыг дагахаас өөр замгүй юм. Өөрөөр хэлбэл мөнгө босгох. Дэлхийн жишгийг хараад байвал зээл авч, эсвэл бонд гарган мөнгөтэй болдог байна. Түүнээс биш зүв зүгээр май гээд мөнгө өгдөг тэнэг одоо хаана ч байхгүй.
Мөнгөтэй болсон Засгийн газар ажил хийхээр шинжтэй харагдаж байна. Бидэнд ч итгэл төрөв. Яагаад гэхээр энэ намынхан эргээд уулзахгүй юм биш арай ч улаан цайм худлаа хэлэхгүй байх л даа. Ямар маргааш сонгууль болох гэж байгаа биш. Цаана нь чилийсэн гурван жил байгаа юм чинь.
Харин энэ бүхэн МАН-д таалагдсангүй. Ердөө л энэ. Тэдний огцруулах гэж буй шалтгаан нь үнэндээ энэ. Өөрөөс нь давж гарсан ажил хийх төлөвтэй болсон тул тэд сандарчээ. Мөн энэ бүхнийг эхлүүлж, хийж чадаагүйдээ бачимдан бахардаж байна уу даа гэлтэй.
Товчхондоо огцруулах гэж буй намын тухайд ийм. Бачимдаж, бахардаж тэр нь бухимдал хорсол болсон үед хүн яахаас ч буцахаа больдог. Хэн нэгнийг золигт гаргах, ард түмнээ золиослох зэрэг нь юу ч биш. МАН өнөөдөр яг ийм дүр төрхтэй харагдаж байна. Наад зах нь Ерөнхий сайдыг огцруулах гэж буй шалтгаанаа ёс зүй энэ тэр гэсэн инээд хүрмээр юмаар тодорхойлжээ. Мөн үүнийгээ энд, тэнд ингэж тэгж огцордог тухай тодотгосон харагдав. Тэгж яривал уудаг иддэг нь өөр, унтдаг иддэг нь өөр, алхдаг гишгэдэг нутаг нь өөр, арьс өнгө, авир араншин, ёс заншил, жудаг мөс нь өөр бусад үндэстэн яаж амьдардаг, засаг төрөө хэрхэн огцруулдаг зэрэг бидэнд огт падгүй хэрэг. Заавал бусдыг дуурайж амьдрах ёстой юм уу. Тэгвэл цаана чинь баярласнаа илэрхийлэхдээ ар нуруу нь нулимдаг, зөвшөөрснөө илтгэхдээ толгойгоо сэгсэрдэг үндэстэн бас байдгийг хэлье. Түүнийг мөн дуурайх уу. Ер нь хэн нэгнийг сармагчин шиг дуурайх гээд нүдтэйг нүдгүй, хурдтайг хурдгүй, хүчтэйг хүчгүй, чихтэйг чихгүй болгох хэнд хэрэгтэй юм, МАН-ынхаан гэж асууя.
Өвөл нь хөрөнгө мөнгөө цуглуулж, урин дулаан эхлэхэд ард түмнээ орон сууцтай, халуун хүйтэн устай, замтай, эрчим хүчтэй, газрын тостой болгохоор зүтгэж буй шинэчлэлийн Засгийн газар, Н.Алтанхуягийн энэ танхимынханд ажиллах боломж олго, МАН-ын эрхмэдүүд ээ. Энэ Засгийн газарт ард түмэн итгэлээ өгч, мөн дэмжиж, тэр хэмжээгээр их зүйл хүлээж байна. Тийм учир би Н.Алтанхуягийг өмөөрөөд байгаа юм. Чихтэйг чихгүй дүлий, нүдтэйг харанхуй сохор болгодог атаархал хорслын хуучин зангаа ардаа орхи, МАН-ынхаан. Та бүхэн өнгөрсөн он жилүүдэд үргэлж хожиж байсан. Одоо харин ард түмэн хожиж, амьдарсан шиг амьдармаар байна...
Д.Жаргал
Сэтгэгдэл ( 26 )
ýíý åð íü ¿íýí ø¿¿ ÷è çºâ îéëãîæ áíà ýíý çàñãèéã þì õèéõ çàé ÷ºëºº ºã Ìàí -ûõàí õîíçîíòîé áàéäàë á¿¿ ¿¿ñãýýä áàéãàà ÷ ýíý óëñûí òºëºº òà á¿ãä àæèëëàõ ¸ñòîé
harin AN-d heleh ygiig soliod man geed bichsen um shig bna hehehe
ard tymniig ingej taltsuulj baigaa namuud boliochee bas ene shine zasgiin gazar neg l bishee ynen shyy
ISH CHAVAASAAS TUILBARGYI AMITAN BNA DOO URVAGCH L BNA IIN GULUGNYYD HAA SAIGYI HOG SHINSHEED L YAVJ BDGIIN
дэжиж байна амжилт
зусарч
Чи арай Дашрэнцэн нэрээ солиод бичээд байгаа юм биз. Дашрэнцэн гэж АН-ын угаадас долоодог гөлөг байдаг юм. Дараагийн угаадас долоогч нь чи байна. АН-ын синдромтой залуучууд монгол хүн бүрт 2 өрөө байр барьж өгч чадахгүй бол Сү.Батболд огцор гээд явж үе саяхан. Тэгэхээр дүндээ дүн л юм даа. Сонгууль ойртоод олуулаа гэсэн эрлийзүүд идэвхжиж эхэлжээ.
Дэмжиж байна. Яг зөв хэлжээ.Би ч бас АН-ын дэмжигч болох бодолтой байна.
demgig baina amgilt
adilhan mongolzuud um hiie geg baigaa negnee unagah geed baig bolhgui mongolzuud gaahan z gecen heggee
ene zacgiin gasriig demgig baina urid hi ard tumen esengui l bailaa ch uuhaana z acuudalaa helehed huleen abah hungui l bolzihcon bailaa ch uu deerhi zuiliig bizcen huniig demgig baina
Алтанхуяг сайдын хийх гээд байгаа МАН ийн нийгмийн сэтгэл зүйг эргүүлэх гэж ядаад байгаа хоёрыг хараад нэг л үгээ хэлмээр санагдаад далд бачуураад л явсан. Харин энэ хүний бичсэнийг уншаад надтай адил бодолтой хүн нэгч гэсэн байдаг л юм байна гээд санаа амрах шиг боллоо. Би Шинэчлэлийн засгийн газрыг дэмжиж байна
Бичээч эрхэмд талархаж байна.Яг л үнэнийг бичжээ.МАН-ын нөхөд жаахан ичиж амьдармаар юмдаа.
үнэн үг шар тос
munguu gej
òà çºâ áè÷ñýí áàéíà.
J. Enkhbayar yaj ter varate chuulgiin bairiig avchih vaa shalgaj ulsad butsaaj uguuch ter bol mongoliin zaluuchuudiin umch
Erhemee ta sots niigemiin ued MAH-innn daichin gishuudiin neg bsan yum bna gevch odoo tanii nud sohorch chih duliirchee tiimee sots niigemiin ued ard tumniihee ugiig hudlaa ch gesen sonsdog bjee gejee tiimee hudlaa bish yag uneneesee sonsdog bsan yum shuu ta bol ali ch niigemiin ued zasag barij bgaa namd zusardahiig yostoi neg uzuuleed ugdug negen bna l doo bi ch sesen 60 garch l yavaa negen gehdee uur shig chini neg namiin haryalald bagtaj ter namiinhaa darga nariig zusardan byalduuchilj yavsangui dee harin ch mongol judagaa aldchihgui l yumsan gej bodoj yavdag l negen tiim ch uchraas ene zasagt shuumjleltei handdag negen uneniig helehed ene zasagt bolj bgaa yum daanch neg alga daa bid ingej hudal zusardaj zaluu ue hoich uee sethuin gajigtai yumiig eruuleer harj chadahgui haralgan bolgoj bolohgui shuu dee eruuleer ene niigemee harj dugneltiig uneneer in uguulj yavtsagaaya l daa
Хийж бүтээх зорилготой ажил хийх хүсэлтэй үр дүн нь харагдахуйц ажлыг эхэлж байгаад нь баяр хүргэх хэрэгтэй шүүмж мэдээж дагалдах нь зүй ёсны асуудал намаар талцах нь муу хэрэг
чивхтэй чавганц биш чивтэй чавганц байхаа хө. харин энэ үгний утгыг бичигч маань мэдэх үү
sanal neg bainaAjil hiih geed chardaigaad uzii l deeTer mungiig n chuluu bolgoj bayalag butee
Chivh gedeggui jivh gedeg yum daa!
маш сайхан сэтгэгдэл бичсэн байна.хүн сайныг дэмжиж байхыг хүн бүрд уриалж байна.