Ээлжит чуулганаа товлоно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон билээ. НИТХ-ын хуралдааны дэг ёсоор энэ удаагийн НИТХ-ыг ээлжит хуралдааныг 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригт хуралдуулах бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 4 сарын 19-нд хуралдаж ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлаа батална.

Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах тухай, цэргийн албыг дүйцүүлэх иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна  НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх “Ахамдын орон сууц-4000 хөтөлбөр”, “Орон сууцны дэмжлэгийн сангийн журам”-ын төсөл, “Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлын тухай” асуудлыг батлах юм.  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 4 сарын 19-ний 11:00 цагт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top