www.zindaa.mn, Оnline PR agency хамтран ОНЛАЙН ПАРЛАМЕНТ-ыг Монгол Улсад анх удаа бий болгон УИХ, Засгийн газраас гарч буй болон хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын асуудлуудаар иргэний нийгмийн дуу хоолойг илэрхийлэх, интернэт хэрэглэгч Монголчуудынхаа дуу хоолойг харилцан эрх тэгш, ардчилсан, чөлөөт талбар бий болгох зорилгоор онлайн парламент, онлайн Засгийн газрыг бүрдүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
Онлайн парламент нь 33 тойргоос бүрдсэн 33 төлөөлөгчтэй, үүнээс 30 нь Монгол улсын 21 аймаг, есөн дүүргийн, үлдсэн гурав нь гадаадад байгаа монголчуудыг төлөөлөх юм.
www.ezasag.zindaa.mnсайтаар дамжуулан онлайн парламентын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 03 сарын 18 нээс 04 сарын 15 ны хугацаанд амжилттай зохион байгууллаа. Үүнд нийт 596 иргэн бүртгэгджээ. Төслийг зохион байгуулагчдын зүгээс тавьсан гол шаардлага бол 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол улсын иргэн хэн ч байж болох байснаараа энэхүү нэр дэвшүүлэлт илүү олон хүнийг хамарч чадсанд бид баяртай байна. Зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн журмын дагуу эдгээр нэр дэвшигчдээс хэнийг төлөөлөгчөөр сонгох асуудлыг иргэдийн чөлөөт санал хураалтын үндсэн дээр шийдвэрлэх байсан боловч энэ удаагийн анхны шалгаруулалтыг хууль, эрх зүйн зохицуулалтын улмаас санал хурааж шийдвэрлэх боломжгүйболснийг тайлбарлах нь зүйд нийцнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33-р зүйлийн 5.4-т “хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах” заасан байх бөгөөд энэ удаагийн сонгон шалгаруулалт Ерөнхийлөгчийн сонгуультай цаг хугацааны мөчлөгийн хувьд давхцаж байгаа тул хуулийн дээрх хязгаарлалтанд бидний үйл ажиллагаа хамрагдсанд харамсалтай байна.
Хэдийгээр Онлайн Парламентын зорилго, мөн чанар нь Ерөнхийлөгчийн сонгуультай огт хамааралгүй хэдий ч бидний зүгээс хуулиа дээдлэх зарчмыг баримтлан анхны удаагийн төлөөлөгчдийг дараахь 3 шалгуураар зохион байгуулагчдын зүгээс шууд УРИЛГА хүргүүлэх замаар сонгож байгаагаа мэдэгдье. Үүнд:
Эдгээр шалгуурыг хангасан 33 нэр дэвшигчийг Онлайн Парламентын анхны төлөөлөгчөөр батламжилж, анхдугаар хуралдааныг тун удахгүй мэдээллийн хэрэгслээр шууд нэвтрүүлэхийг Та бүхэндээ мэдэгдэхэд таатай байна.
Улс орноо олон ургальч үзэл бодлын хүчээр хамтдаа хөгжүүлэх үйлсдээ хамтран зүтгэцгээе.
Онлайн парламентад төлөөлөгчид нэр дэвших хүмүүс өөрийн СV-гээ доорхи хаягаар 2013оны 4-р сарын 19 ны дотор явуулна уу.
Утас:88200663, 95342283
Сэтгэгдэл ( 1 )
ХЭХЭ ҮЛГЭР БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА