УИХ-ын чуулганы хуралдаан асуудлаар дүүрэн үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай байгаа юм. УИХ дахь МАН-ын 25 гишүүний гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барьсан хүсэлтийн дагуу уг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнгөрсөн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлсэн билээ. Гэвч уг хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах зургаан үндэслэлийн талаар гишүүд маргалдсаар өдрийг барсан ч, эцэст нь уг асуудал дэмжигдээгүй. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан мөн л энэ маягаар үргэлжилж, гишүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сууна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авилгалтай тэмцэх нэрийдлээр булхай луйврын хэргийг нуун дарагдуулж, хууль бус томилгоо хийсэн хэмээн буруутгах үед тэрбээр “Ард түмэн айдас хүйдэст автсан гээд л яриад байх юм. Хэрэв буруу хэрэг хийсэн л бол Н.Алтанхуягийн ах дүү, хамаатан садан байна уу гэдэг нь хамаагүй. Та нар Н.Алтанхуягтай холбоотой хэргүүдийг олж судлаад юм болгоныг надад тохох гээд зүтгээд байх хэрэггүй” хэмээн хариулсан юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 4 )
I thuoght finding this would be so arduous but it”s a breeze!
¿íýí ¿¿?
man namiig zailuulyaa eroosoo toriin ajild saad bolood baih shig.tomchuudaas n ehleed horij tsagdmaar um.
Man boliochee Vxexdee vxer buugaa tabixiin vnen vlger vzvvlxee