Тойргийн хорооны шийдвэр ирээгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

УИХ-ын 26 дугаар тойргийн дахин санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар ялалт байгуулж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардсан билээ. Тойргийн хороо саналын дүнг нэгтгэж, хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд өргөн мэдүүлэх ёстой. Энэ талаар СЕХ-ноос тодруулахад “26-р тойргийн хорооноос шийдвэрээ ирүүлээгүй байна. Шийдвэр ирвэл СЕХ хуралдана” гэлээ. Харин тус тойргийн сонгогчид өдий хүртэл асуудлыг нэг тийш шийдэхгүй байгаад бухимдан АН болон МАН-ын байранд ирж үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороонд 179,828 сонгогч бүртгэгдсэн ч саналаа өгсөн нь ердөө 35 мянга гаруй байжээ. Хэдийгээр ирц хангалтгүй ч дахин санал хураалтад ирц хамаарахгүйгээр их санал авсан нь ялагч болохоор хуульд заасан. Ингээд МАН-ас нэр дэвшсэн Д.Сумъяабазар сонгогчдын 55,7 хувиар ялалт байгуулжээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top