УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан дөнгөж сая завсарлалаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, олон асуудлыг сөхөж тавьсан. Эл асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн мягмар гаригт хэлэлцээд “Ерөнхий сайдыг огцруулах боломжгүй” гэж үзсэн юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаас ямар шийдвэр гаргах нь санал хураалтаас хамаарна.
МАН-ын гишүүдийн хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах болсон үндэслэлийг аймгийн Засаг дарга нарыг томилохдоо Үндсэн хууль зөрчсөн, төрийн алба төрлийн танилын алба болгож хувиргасан, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, “Чингис бонд”-ын хүүний өр өсч байгаа зэрэгтэй холбон тавиад буй юм. Ийнхүү асуудал дүүрэн өрнөж буй УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт үргэлжлэхээр боллоо.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )