МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслээс Шударга ёсны аян-2013 аяныг эх орны өнцөг булан бүрт амжилттай зохион байгуулаад байгаа. Тэгвэл тус аяны үргэлжлэл болж энэ удаад Улаанбаатар хотын их хуралдайн нээлтийг Улаанбаатар паласт зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарын албаны төлөөлөгчид болон нийслэлийн есөн дүүргийн иргэд оролцсон байна.
Улаабаатар хотын их хуралдай өмнө нь “Шударга ёсны аян-2013”-ын хүрээнд говийн, баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулагдаж байсан хуралдайгаас гарсан санал шүүмжлэл, хөндсөн сэдвийг нэгтгэх дүгнэснээрээ онцлог байсан юм. Нөгөө талаар нийслэлийн 500 иргэн МАХН-д гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авсан явдал. МАХН-д шинээр гишүүнээр элссэн хүмүүсийн хувьд оюутан залуусаас эхлээд ахмад хүртэлх бүх насныхныг хамарч байв. Иргэд, “Шударга ёсны төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болсон байна. Нийслэл хотод болж бүтэж байгаа сайхан зүйлс олон байгаа ч болж бүтэхгүй, шударга бус явдал нэлээд бий. Болж бүтэхгүй зүйлсийн эсрэг иргэд бид МАХН-д элсэж, энэ нэр доор нэгдэж тэмцэх болно” гэсэн үгийг хэлж байсан юм.
Улаанбаатар хот дахь Шударга ёсны аян энэ сарын 22-ныг хүртэл Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
maxn-g demji bna