О.Баасанхүү: Гадаадын банкинд данстай хүн С.Баярцогтоор дуусахгүй биз

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

УИХ-ын үдээс хойших хуралдааны үеэр эрхэм гишүүн ийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр гадаадын аль нэг банкинд данстай гишүүн ганц С.Баярцогтоор дуусахгүй гэдгийг илэрхийлсэн  бөгөөд “Өө сэвгүй өндөг шиг битгий цэвэрхэн царайлаад бай. Та нар ч гэсэн гадаадын банкинд данстай байгаа гэдэг чинь нууц биш. Битгий тэгж нэгэн рүүгээ дайрч бай л даа” хэмээн бухимдлаа.

О.Баасанхүү гишүүний хувьд, улс төрийн зорилгоор хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж “гаршсан” хүмүүсийн увайгүй үйлдлийн ээлжит золиос нь УИХ-ын дэд дарга С.Баярцогт болж байх шиг байна. Тэрбээр гадаадыын банкинд данстай гэдэг нь тухайн хүнийг албан тушаалаас нь огцруулах шалтгаан биш бөгөөд зохих ёсоор нь шалгах хэрэгтэй. Тэгж чадвал ганц С.Баярцогт байтугай, бусад гишүүдийг ч шалгах цаг ирнэ гэдгийг мэдэгдсэн юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(122.201.18.227) 2013 оны 04 сарын 23

Ganc Bayrcogt bish bhaa. Bugd l adilhan. Mani huniig zolios bolgoh sanaatai bgaa bh. Gehdee bugdiig shalgaachee

0  |  0
Top